ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Өнөөдөр 2026.01.22. Энэ оны 22 дахь өдөр бөгөөд он дуусахад 343 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 29 минутад мандаж, 17 цаг 38 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 21 хэм, шөнөдөө 31 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Энэ өдөр Үндэсний бахархлын өдөр, Дэлхийн холбооны өдөр тохиож байгаа бол АНУ-д Амьдралд баярлах өдөр, Польшт Өвөө нарын өдөр, Их Британид Шувуу хамгаалах өдөр, Исландад Өвлийн дунд үе, Боливд Олон үндэстний улс байгуулсан өдөр, Тажикистанд Гаалийн ажилтнуудын өдөр.

Өнөөдөр рутени химийн элементийг нээсэн Оросын химич Карл Клаус, Францын зураач Франсис Пикабиа, НҮБ-ын гурав дахь ерөнхий нарийн бичгийн дарга, Бирмийн дипломатч У Тан, Нобелийн шагналт физикч Лев Ландау, Оросын зохиолч Аркадий Гайдар, АНУ-ын кино найруулагч Жим Жармуш, дэлхийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан Бразилын хөлбөмбөгийн хаалгач Рожерио Сени зэрэг алдартан хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

613 онд найман сартай Константиныг Константинополийн эзэн хаанаар өргөмжилж байв.

1905 оны энэ өдөр Санкт-Петербургийн цуст ням гараг гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

1946 онд АНУ-ын Тагнуулын төв газар Тануулын төв бүлэг нэртэй байгуулагджээ.

1947 онд Холливудад “KTLA” анхны арилжааны суваг үйл ажиллагаагаа эхлүүлж байв.

1973 оны энэ өдөр АНУ-ын Дээд шүүх бүх мужид үр хөндүүлэхийг хуулиар зөвшөөрчээ.

2005 онд Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ким Кы Гван БНАСАУ цөмийн гүрэн хэмээн зарлав.

2006 оны энэ өдөр Ево Моралес Боливын Ерөнхийлөгчийн тангараг өргөж, тус улсыг тэргүүлсэн анхны уугуул иргэн болж байжээ.

Өнөөдөр үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top