ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.01.19. Энэ жилийн 19 дахь өдөр ба он дуустал 346 хоног үлдлээ. Монгол эх оронд маань нар 08 цаг 32 минутад мандлаа, 17 цаг  33 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 27 хэм, шөнөдөө 36 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Энэ өдөр “Кварк” аарцны дэлхийн өдөр. АНУ-д өнөөдөр попкорны өдөр, Беларуст Аврагчдын өдөр, Энэтхэгт Кокборок хэлний өдөр, Исландад Эхнэр, нөхрийн өдөр.

Энэ өдөр Францын зохиолч, аялагч Жак Анри Бернарден, Америкийн алдарт зохиолч Эдгар Аллан По, Оросын гимнастикч, олимпын хоёр удаагийн аварга Светлана Хоркина, дуучин Алексей Воробьёв, Украин, Германы уран гулгагч, олимпын аварга Алёна Савченко, Америкийн холимог тулаанч Дастин Пуарье зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1649 оны энэ өдөр Канадад анх удаа цаазын ялыг гүйцэтгэж, 16 настай охиныг хулгайн хэргээр цаазалж байжээ.

1728 оны энэ өдөр Оросын эзэн хаан II Пётр Москва хотод шилжин суурьшжээ.

1825 оны энэ өдөр хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалт бүхий төмөр савыг патентжуулжээ.

1853 оны энэ өдөр Ром хотноо Жүзеппе Вердигийн “Трубадур” дуурийн нээлт болов.

1903 оны энэ өдөр анхны “Тур де Франс” дугуйн уралдааныг зохион байгуулах тухай зарлажээ.

1915 оны энэ өдөр Жорж Клод неон гэрэл бүхий сурталчилгааны самбарын патентийг авав.

1938 оны энэ өдөр Америкийн “General Motors” компани дэлхийд анх удаагаа дизель хөдөлгүүрийг их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлжээ.

1966 оны энэ өдөр Индира Ганди Энэтхэгийн анхны бөгөөд цорын ганц эмэгтэй Ерөнхий сайд болжээ.

1995 оны энэ өдөр Оросын цэргүүд Чеченийн нийслэл Грозный дахь Ерөнхийлөгчийн ордныг эзэлсэн байна.

Энэ өдөр үс засуулвал нас ахар болно 

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top