Монгол гэрийн галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр үзүүлэн туршилтыг хийлээ

З.Энхлэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Нийслэлийн хэмжээнд гарч байгаа объектын гал түймрийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд монгол гэрийн галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр үзүүлэн туршилтыг Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн байршилд зохион байгууллаа.

Тус үзүүлэн туршилтыг Евро-ази ХХК-тай хамтран зохион байгуулсан бөгөөд галын тархалтыг удаашруулах нэвчилгээний бодисыг ашигласнаар монгол гэрт гарсан гал түймрийн тархалт, өртөх талбайн хэмжээний нөхцлийг туршлаа.

Сүүлийн 5 жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд нийт 9267 удаагийн гал түймэр бүртгэгдсэнээс 9,5% нь гэрт гарсан түймэр эзэлж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top