ОБЕГ | Увс аймагт туулах чадвар сайтай автомашин, ковшийг хүлээлгэн өглөө

З.Энхлэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга хэмжээний хүрээнд өвөлжилтт хүндэрч болзошгүй аймаг, сумдад туулах чадвар сайтай автомашин, техник хэрэгслийг олгохоор шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд өнөөдөр Увс аймгийн ЗДТГ болон Онцгой байдлын газарт автомашин, ковшийг хүлээлгэн өглөө.

Өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс үүсэж болох эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хүндрэл багатай даван туулах арга хэмжээний хүрээнд өнгөрөгч 2025 оны 12 дугаар сард аймаг, сумдын Эрүүл мэндийн төв, ЗДТГ, Онцгой байдлын байгууллагын салбар нэгжүүдэд улсын нөөцөөс шаардлагатай техникийн тусламж үзүүлэхээр болсон билээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top