УИХ-ын дарга Н.Учрал Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд хүүхдийн эрх хамгаалах чиглэлд хэрэгжүүлж буй ажлуудыг эрчимжүүлэхээр тохиролцов. Түүнчлэн, УИХ-д өргөн мэдүүлж буй хууль тогтоомжуудад хиймэл оюун ухаанаар дүн шинжилгээ хийхээс гадна хүний эрхийн үндэсний комиссын саналыг тусгаж байхаар болов. Мөн хуулийн хэрэгжилт хангуулах ажлын хэсэг байгуулж ажиллахаар болжээ.
2024 онд Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдсан. Хуульд ажил олгогч дотооддоо хүүхэд хамгааллын бодлого баталж, хэрэгжилтийг хангуулах ёстой. Байгууллага бүр цалингийн нэгээс доошгүй хувьтай тэнцэх зардлыг хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, шаардлагатай сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулахад зарцуулна гэж заасан. Гэвч хууль хэрэгжүүлэх үед аудитаас дүгнэлт, акт гаргаж зогсоодог байна. Тийм учраас хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгаж, уялдааг хангуулахаар хаврын чуулганаар холбогдох хууль эрх зүйн шинэчлэл хийхээр боллоо.

Сэтгэгдэл ( 0 )