Н.Учрал: Гэр бүл бол Монгол төрийн бодлогын төвд байх үнэт зүйл

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

УИХ-ын дарга Н.Учрал Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлжээ. Мэндчилгээнд: 

Эрхэмсэг ялдам, эгэлгүй хүндэт ээжүүд, охид, бүсгүйчүүддээ Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн мэнд хүргэе.

Эх хүний халуун сэтгэл, эх орноо зүрх сэтгэлдээ тээж, ирээдүй болсон үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх ариун үйлс, гэр бүлийн үнэ цэн, өнө мөнхийн голомтыг өргөн сахиж, өмгөөлөн хамгаалах эрхэм үүргээ Монгол бүсгүйчүүд үеийн үед нэр төртэй биелүүлсээр байгаа билээ.

Монгол Улсын Их Хурал гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалах, нийгмийн баталгаа, оролцоог сайжруулах бодлого тууштай хэрэгжүүлж ажиллаж байна.

Хаврын чуулганаар гэр бүлийн үнэ цэн, харилцан хүндэтгэл, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжих эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулна.

Гэр бүл бол Монгол төрийн бодлогын төвд байх үнэт зүйл.

Аз жаргалтай гэр бүлээс эх орныхоо ирээдүйг бүтээх эрүүл саруул, боловсролтой, эх оронч иргэд төлөвшин өсдөг.

Хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүд аз жаргалтай, итгэл дүүрэн, сайн сайхан байх нь улс орны тогтвортой хөгжил, нийгмийн бат бөх дархлааны үндэс юм.

Ээжийн бүүвэйтэй энэ хорвоо амар амгалан, сайн сайхан байх болтугай.

Хүндэтгэсэн

Монгол Улсын Их Хурлын дарга

Ням-Осорын Учрал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top