ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.01.13. Энэ оны 13 дахь өдөр бөгөөд он дуусахад 352 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 36 минутад мандаж, 17 цаг 25 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 8 хэм, шөнөдөө 21 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Мөрөөдлөө биелүүлэх өдөр тохиож байгаа бол Монгол Улсад Үндсэн хуулийн өдөр бол Того улсад Эрх чөлөөний, ОХУ-д Хэвлэлийн өдөр, Тайландад Гаарын тээврийн өдөр, Кабо Вердед Ардчиллын өдөр, Литвад Эрх чөлөөг хамгаалагчдын дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Энэтхэгийн анхны сансрын нисэгч Ракеш Шарма, Английн дуучин, жүжигчин Грэм Макферсон буюу Саггс, Америкийн жүжигчин, найруулагч Патрик Демпси, Английн жүжигчин Орландо Блум, Рут Уилсон, Австралийн жүжигчин Лиам Хемсворт, Канадын уран гулгагч, олимпын аварга Габриэль Дэйлман зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1992 оны энэ өдөр Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1915 оны энэ өдөр Италийн Авеццанод газах хөдөлж, 30 мянган хүн амиа алдав.

1957 оны энэ өдөр “Wham-O” компани тоглоомон нисдэг таваг гаргаж эхэлжээ.

1967 оны энэ өдөр Того улсад төрийн эргэлт болов.

1970 оны энэ өдөр Биафра бууж өгснөөр Нигерийн иргэний дайн дуусжээ.

1988 оны энэ өдөр Тайванийн уугуул Ли Тэн Хуй Тайвань улсаас гаралтай анхны Ерөнхийлөгч болов.

1993 оны энэ өдөр Химийн зэвсгийн конвенцод гарын үсэг зуржээ.

2020 оны энэ өдөр Хятадын хилийн гадна ковид-19 халдварын анхны тохиолдол Тайландад бүртгэгдсэн байна.

Өнөөдөр үс засуулбал нүд бүрэлзэн улцайна

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top