ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Өнөөдөр 2026.01.12. Энэ жилийн 12 дахь өдөр ба он дуустал 353 хоног үлдлээ. Монгол эх оронд маань нар 08 цаг 37 минутад мандлаа, 17 цаг  24 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 14 хэм, шөнөдөө 22 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Туйлын туяаны өдөр тохиож байгаа бол Энэтхэгт Үндэсний залуучуудын өдөр, Танзанид Занзибарын хувьсгалын өдөр, АНУ-д эмзүйчийн өдөр, Японд насанд хүрсний баярыг тэмдэглэж байна.

Энэ өдөр Италийн кино найруулагч Лилиана Кавани, Японы зохиолч Харүки Мүраками, Францын жүжигчин Оливье Мартинес, Оросын жүжигчин, найруулагч Рената Литвинова, Английн модель Хизер Миллс, «Spice Girls» хамтлагийн дуучин Мелани Чисхолм зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1943 оны энэ өдөр Монголын ард түмний хөрөнгөөр бүтээсэн “Хувьсгалт Монгол” танкийн бригадыг Улаан армид хүлээлгэн өгчээ.

2010 оны энэ өдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-ын анхны хэлэлцүүлэг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хүрээнд болжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1816 оны энэ өдөр Францын засгийн газар Бонапартын гэр бүлийг үүрд цөлөх шийдвэр гаргаж байжээ.

1945 оны энэ өдөр ЗХУ нацист Германы эсрэг өргөн цар хүрээтэй довтолгоог эхэлжээ.

1954 оны энэ өдөр хатан хаан II Элизабет анх удаагаа хилийн чанадад Шинэ Зеландын парламентын хуралдааныг нээжээ.

1991 оны энэ өдөр АНУ-ын Конгрессын хоёр танхим Ерөнхийлөгч Жорж Бушт Кувейт дахь Иракийн түрэмгийллийг зогсоохын тулд хүч хэрэглэхийг зөвшөөрчээ.

1998 онд Хүнийг клончлохыг хориглох тухай протоколыг батлав.

2010 оны энэ өдөр Гаитид газар хөдлөлтөөр 222 570 хүний амь үрэгджээ.

Энэ өдөр үс засуулвал өвчин эмгэг ирнэ

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top