Өнөөдөр 2026.01.11. Энэ жилийн 11 дэх өдөр ба он дуустал 354 хоног үлдлээ. Монгол эх оронд маань нар 08 цаг 37 минутад мандлаа, 17 цаг 23 минутад жаргана.
Улаанбаатар хотод ялимгүй цастай. Өдөртөө 9 хэм, шөнөдөө 24 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Энэ өдөр Дархан цаазат газар, үндэсний хүрээлэнгийн өдөр, мөн Ажлын байран дахь тэгш байдлыг хангах олон улсын өдөр. АНУ-д Тамхи эрүүл мэндэд хортойг сануулах өдөр, Тунист Хүүхдийн баяр, Албанид Бүгд Найрамдах Улсыг тунхагласан өдөр, Мороккод Тусгаар тогтнолын өдөр.
Энэ өдөр Монголын эзэнт гүрний Мөнх хаан, Ромын эзэнт гүрний сүүлчийн эзэн хаан I Феодосий, АНУ-ын Үндэсний банкийг үүсгэн байгуулагч, анхны Сангийн сайд Александр Хамилтон, LCD-г нээсэн Швейцарын химич Алберт Хофманн, Энэтхэгийн эрдэмтэн, Нобелийн шагналт Кайлаш Сатярти, Бразилын хөлбөмбөгч Родриго Хосе Перейра зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1693 оны энэ өдөр Италийн Сицил аралд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 60 мянга гаруй хүн амиа алджээ.
1787 оны энэ өдөр одон орон судлаач Уильям Хершел Тэнгэрийн ван гарагийн дагуулуудыг нээжээ.
1922 оны энэ өдөр анх удаа инсулиныг чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэж эхэлжээ. Канадын иргэн 14 настай Леонард Томпсон инсулин хэрэглэсэн анхны хүн юм.
1935 оны энэ өдөр Америкийн эмэгтэй нисгэгч Амелиа Эрхарт Номхон далайг туулах ганцаарчилсан нислэг үйлджээ.
1963 оны энэ өдөр Лос-Анжелес хотод анхны шөнийн клуб нээгджээ.
2003 оны энэ өдөр АНУ-ын Иллинойс мужийн амбан захирагч ялын дээд хэмжээ авсан 150 хэрэгтэнд бүгдэд нь өршөөл үзүүлсэн байна.
Энэ өдөр үс засуулвал эд эдлэл, идээ ундаа олдоно
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )