ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 01 сарын 06

Өнөөдөр 2026 оны зургаа дахь өдөр бөгөөд он дуусахад 359 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөний наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Улаанбаатар хотод үүлэрхэг -10 градус хүйтэн байна.

Энэ өдөр Английн хаан II Ричард, Францын түүхэн хүн Жанна Д’Арк, Америкийн нэрт жүжигчин Лоретта Янг, Өмнөд Солонгосын найм дахь Ерөнхийлөгч, Нобелийн Энхтайвны шагналт Ким Де Жунг, Италийн жүжигчин, дуучин Адриано Челентано, Английн хөлбөмбөгч Терри Венаблес, Японы жүжигчин Кикүчи Ринко, Академийн шагналт жүжигчин Эдди Редмэйн, Английн хөлбөмбөгч Энди Керролл, Бразилийн хөлбөмбөгч Алекс Тешера нар мэндэлжээ.

Энэ өдөр түүхийн хуудаснаа:

1661 оны энэ өдөр Английн засгийн эрхийг булаах оролдлого амжилтгүй болжээ.

1838 оны энэ өдөр Альфред Вэйл болон түүний хамтрагчид цэг болон зураас ашиглан телеграфын системийг зохион бүтээв. Энэ нь Морзын кодын эхлэл болсон юм.

1912 оны энэ өдөр Нью-Мексико муж нэгдсэн улсын 47 дахь муж болж нэгдэв.

1989 оны энэ өдөр Энэтхэгийн Ерөнхий сайд Индира Гандигийн амь насанд зохион байгуулалттайгаар халдсан гэх үндэслэлээр Сатвант Сингх, Кехар Сингх нарт цаазын ял оноожээ.

2021 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн Трампын талыг баримтлагчид Капитолын ордон руу халдаж, дөрвөн хүн амиа алдан, АНУ-ын Конгрессын танхимын үйл ажиллагаа тасалдав.

2025 оны энэ өдөр Канадын Ерөнхий сайдын албыг есөн жил хашсан Жастин Трюдо Либерал намын дарга, Ерөнхий сайдын тушаалаасаа огцрох болсноо зарлав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top