ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 01 сарын 04

Өнөөдөр 2026.01.04. Энэ жилийн 4 дэх өдөр ба он дуустал 361 хоног үлдлээ. Монгол эх оронд маань нар 08 цаг 39 минутад мандлаа, 17 цаг  14 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 15 хэм, шөнөдөө 22 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн гипнозын өдөр бөгөөд Дэлхийн Брайлын цагаан толгойн өдөр тохиож байгаа бол АНУ-д Шпагеттиний өдөр, Беларуст Банк, санхүүгийн ажилтнуудын өдөр, Мьянмарт Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Английн суут физикч Исаак Ньютон, хараагүйчүүдэд зориулсан цагаан толгойг зохиосон Луи Брайль, Францын жүжигчин Эмма Маки, Испанийн хөлбөмбөгч Анхелиньо, дэлхийн долоон удаагийн аварга, олимпын дөрвөн удаагийн аварга бобслейчин Кевин Куске зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

МЭӨ 46 онд Хойд Африкийн эрэг орчим Цезарь, Помпейн цэргүүд тулалдав.

1896 оны энэ өдөр Юта нь АНУ-ын 45 дахь муж болжээ.

1943 онд Time сэтгүүл 1942 оны хүнээр Сталин буюу И.В.Жугашвилийг тодруулжээ.

1951 оны энэ өдөр БНАСАУ-ын цэргүүд Хятадын сайн дурынхны дэмжлэгтэй Сөүлийг хоёрдох удаагаа эзэлж байв

1070 оны энэ өдөр домогт Битлз хамтлагийнхан сүүлийн удаа хамтдаа Let It Be дуугаа бичүүлжээ.

1985 онд Лондон хотод дэлхийд анх удаа тээгч эхээс охин төржээ.

2004 оны энэ өдөр Спирит хөлөг Ангараг гараг дээр буулт хийв

2010 онд дэлхийн хамгийн өндөр цамхаг Бурж Халифа ёслол төгөлдөр нээлтээ хийж байжээ

2016 оны энэ өдөр Саудын Араб, Бахрейн, Судан улс Ирантай дипломат харилцаагаа тасалсан байна.

Энэ өдөр үс засуулвал өвчин ирнэ

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top