Хятад улс энэ онд нүүрсний импортоо 12 хувиар бууруулжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

БНХАУ энэ оны эхний 11 сард нүүрсний импортоо 12 хувиар буюу 431.67 сая тонн хүртэл бууруулжээ.

Тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, нүүрсний импортын үнийн дүн 33.5 хувиар буурч, 31.56 тэрбум ам.доллар болжээ. Харин арваннэгдүгээр сард тус улс нийт 44.05 сая тонн нүүрс импортолж, аравдугаар сартай харьцуулахад 5.5 хувиар өссөн байна.

Өнгөрсөн хугацаанд Хятадын компаниуд газрын ховор металлын экспортоо 11.7 хувиар буюу 58.19 мянган тонн хүртэл нэмэгдүүлжээ. Энэ төрлийн бүтээгдэхүүний импортын үнийн дүн 0.1 хувиар өсөж, 448.3 сая ам.доллар болсон байна. Өнгөрсөн сард газрын ховор металлын экспорт аравдугаар сартай харьцуулахад 26.5 хувиар өсөж, 5.49 мянган тоннд хүрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top