Замын Үүд-Эрээн боомтоор 2.5 сая зорчигч нэвтэрчээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 12 сарын 02

БНХАУ-аас Монгол Улстай хиллэх Эрээн хот боомтоор бүртгэгдсэн орсон, гарсан зорчигчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрснийг орон нутгийн төлөөлөгчид мэдээллээ. Тус боомтоор 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 2.59 сая зорчигч, 693 мянган тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 12.6% өссөн үзүүлэлт юм.

Энэ жилийн тухайд Замын Үүд-Эрээн боомтоор дэлхийн 70 гаруй улс, газар орны аялагчид энэхүү тээврийн зангилаагаар дайран өнгөрчээ. Нэг өдөрт 14 мянга гаруй нэвтрэлт бүртггэгдсэн нь оргил үзүүлэлт аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top