Бангладешийн экс Ерөнхий сайдад цаазын ял оноолоо

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 18

Бангладешийн Ерөнхий сайд асан Шейх Хасинад тус улсын шүүхээс хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр цаазын ял оноожээ. Бангладешийн дотоодын улс төрийн хямрал, ард иргэдийнхээ эсрэг ажилласан эсэхийг шүүдэг Олон улсын гэмт хэргийн шүүхээс түүнд энэхүү ялыг оноосон байна.

Өнгөрсөн жил Бангладеш даяар оюутнууд эрх баригч нам болон Шейх Хасинагийн засаглалыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулсан. Чухам энэ үеэр Шейх Хасина нь жагсаалыг хүч хэрэглэн дарахаар оролдож, үүний үр дүнд нь 1400 гаруй хүн амиа алдсан юм. НҮБ-ын Хүний эрхийн мөрдан шалгагчид энэ оны хоёрдугаар сард гаргасан тайландаа ойролцоогоор 1400 гаруй хүн амиа алдсан гэдгийг батлаад, “хүн төрөлхтний эсрэг хэрэг” байж болзошгүй гэж дүгнэсэн юм. Уг тайланд дурдсанаар жагсагчдын заримыг холын зайнаас буудаж, заримыг нь санаатайгаар зэрэмдэглэж, үндэслэлгүйгээр баривчилж, эрүүдэн шүүх байсныг баримтжуулсан байна.

Бангладешийн Ерөнхий сайд асан Шейх Хасина 2024 онд нөхцөл байдлаас шалтгаалан Энэтхэг рүү дүрвэсэн. Бангладешийн шүүх түүнийг эзгүйд шүүсэн нь энэ юм. Шейх Хасина шүүхээс оноосон ялыг үндэслэлгүй, улс төржсөн шийдвэр гээд, хэтэрхий нэг талыг барьсан шүүх ажиллагаа болсон гэж буруутгалаа.


Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М(202.9.47.92) 2025 оны 11 сарын 18

Үүний үр дүнд биш улмаас гх бхдаа

0  |  0
zochin(49.109.98.134) 2025 оны 11 сарын 18

Mongold mun olon ulsiig thaazalmaar jicheen hurelsuhees avhuulaad hurelsuh zugeer ardtumen zovlong tavlaad suuj baidag ardtumennee zeversen unguur busdsan shagnal ugj doromjilj tavaldag buruu davraadag uls orond hahuuld jivej ardtumennee booliin thalingaar zarthalj une thengui ardtumen bolgoj bgaa hurelsuhiig engej yavuulah yumsan

0  |  0
Top