ТЭМДЭГЛЭЛ | Өмнөд солонгос газар нутгаа алдаж байсан уу?

Админ | Zindaa.mn
2025 оны 11 сарын 17

БНСУ-ын Кёнбүгийн их сургууль, Бизнесийн удирдлага, улс төрийн ухааны оюутан, GKS тэтгэлэгт хөтөлбөрийн оролцогч Ө.Эрхэмболорын нийтлэл, тэмдэглэлийг хүргэж байна. 


Би 2024 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр суралцахаар энэ улсад ирсэн.

Гадаадад суралцах явцдаа өөрийн мөрөөдөл зорилгоос гадна тухайн улсын соёл уламжлал цаашлаад түүхийг судалж, түүнээс суралцахад ч мөн анхаарах хэрэгтэй гэж боддог.Тиймээс ч би сургууль болон сургуулийн гадуурх үйл ажиллагаанд оролцохыг хичээдэг.

Анх Солонгост ирэхдээ "Дугду" арлын талаарх төдийлөн мэдээлэлгүй байсан ч энэ нийгэмд амьдрах явцад надад Солонгос улсын түүх, соёл нь гүн гүнзгий бахархал, зовлонтой дурсамжтай зэрэгцэн оршдог, юунаас ч илүү хүчтэй гэдгийг ойлгуулж өгсөн юм.

Нэг удаа захиралаасаа "Дугду гэж ямар газар юм бэ?" гэж асуухад тэр огтхон ч эргэлзэлгүйгээр "Энэ бол бидний газар нутаг. Энэ бол бидний цусаараа хамгаалсан газар нутаг!" гэж хариулсан. Эдгээр үгс нь зуун зууны түүх, ард түмний дуу хойлоог хамгийн оновчтой илэрхийлэх мэт санагдсан. Тэр үед л би Дугду бол зүгээр ч нэг арал биш, харин Солонгосын ард түмний өвөрмөц  байдал, бахархлын бэлгэ тэмдэг гэдгийг ойлгосон юм.

Дугду арал нь Солонгосын зүүн далайд орших, хоёр үндсэн арал болон 80 гаруй жижиг хадан арал, чулуутай бүлгүүдээс бүрддэг. Баруун ба Зүүн гэж хуваагддаг ба тэдгээрийг гүнзгий тэнгисийн хоолой салгадаг. Дугду нь галт уулын гаралтай тул өндөр, налуу хадан цохио, байгалийн өвөрмөц хэлбэртэй нүх сүв, далайн салхинд элэгдсэн чулуулаг бүхий сүрлэг тогтоцтой. Тэнгисийн ус нь тунгалаг, тэнд амьдардаг шувууд, далайн ургамал, хавч, загас гэх мэт нь экосистемийн хувьд маш том баялаг гэж үздэг.

Түүхэнд Дугду арлыг 512 онд Силла генерал Исабу Усан хаант улсыг захирч, Солонгосын хойгт нэгтгэсэн. Үүний дараа нь Гурёо, Жусон гүрнүүдийн үед үүнийг тогтвортой хянаж байсан бөгөөд 17-р зуунд япон Уллеунгдогийн маргаанаар дугдуг Чусоны нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрч, японы загасчдыг нэвтрэхийг хориглосон. Гэсэн хэдий ч 1905 онд Орос-Японы дайны үеэр Япон улс Дугдуг хууль бусаар Шимане мужийн 40 дугаар олон нийтийн мэдэгдэлд оруулж, "эзэнгүй арал" гэж гуйвуулсан нь колоничлолын ноёрхлын эхлэл байсан юм.

1945 онд Япон ялагдсанаар Солонгос тусгаар тогтнолоо сэргээж, Сан Францискогийн энхийн гэрээгээр Японы тал солонгосын бүх эрхээсээ татгалзсан. Гэсэн хэдий ч Япон улс гэрээнд "Дугду" гэсэн нэрийг тусгайлан дурдаагүй гэсэн үндэслэлээр Дугдуг өөрийн нутаг дэвсгэр гэж мэдэгдсээр байна. Энэхүү нэхэмжлэл нь түүхэн, хууль эрх зүйн болон бодит үндэслэлгүй юм. Одоогийн байдлаар солонгос улс дугдугийн талаар хууль тогтоох, захиргааны болон шүүхийн бүрэн хяналтыг хэрэгжүүлж, Цагдаагийн хэлтэс 24 цагийн хамгаалалтыг хангаж, тэнгисийн цэргийн хүчин нутаг дэвсгэрийн усыг хамгаалж, гэрэлт цамхаг, цаг уурын станц, нисдэг тэрэгний буудал зэрэг байгууламжууд ажиллаж байна. Түүнчлэн,  Дугду арлын ойролцоо өдгөө 26 иргэн оршин суудаг юм. Эдгээр бүх баримтууд нь Дугду арлын Бүгд Найрамдах Солонгос Улсын бүрэн эрхт байдалд байгааг тодорхой харуулж байгаа юм.

Би энэхүү 2025 Global DOKDO Reporter судалгааны хөтөлбөрт оролцсоноор Ульюнду арлыг зорин үзэсгэлэнт байгаль, цэвэр агаар, өнөөгийн ард түмний амьдралыг ойроос харах боломж олдсон.

Цаашлаад, Дугду арлын музейд зочилж, арлын түүхэн онцлог, өвөрмөц байдлыг өөрийн нүдээр харах нь ховор бөгөөд үнэ цэнэтэй тохиол байлаа. Дугду бол өвөрмөц байгалийн онцлогтой дархан цаазат газар тул зөвхөн богино хугацаанд зөвшөөрөлтэй зочилж болно. Гэсэн хэдий ч энэ арал нь дотоодын аялал жуулчлалын маш алдартай газар бөгөөд жил бүр олон хүн гоо үзэсгэлэнт байгалийг мэдрэхээр зорьж очдог.

Арлын тойм алсад харагдаж эхлэхэд өмнө нь зөвхөн ном, тэмдэглэлд л сонсогддог байсан Дугдугийн түүх миний нүдний өмнө кино шиг дүрслэгдэж, Чусон гүрний оршин суугчдын амьдрал, нүүдэл, япончуудын довтолгооны цаг үеүүдэд очих шиг л санагдсан. Дугду арал хэдий тайван, амар амгалан мэт боловч тоо томшгүй олон жилийн зовлон зүдгүүрийг туулсан зоригт дайчны дүр төрх шиг сүндэрлэж байлаа.

Солонгосын Дугду арлын түүх бидний түүхэн дурсамжийг дахин сануулах шиг болсон. Монголчууд бид ч мөн гадаад орны дарангуйлал, шахалт дунд тусгаар тогтнолоо хадгалахын төлөө урт хугацааны турш тэмцсэн. Тиймээс ч Солонгосын Дугду арлын төлөөх тэмцлийг гагцхүү нутаг дэвсгэрийн төлөөх мөргөлдөөн бус, харин үндэсний бахархал, энх тайвны төлөөх тэмэл гэдгийг тун сайн ойлгож авлаа.

БНСУ-ын Кёнбүгийн их сургууль, Бизнесийн удирдлага, улс төрийн ухааны оюутан, GKS тэтгэлэгт хөтөлбөрийн оролцогч Ө.Эрхэмболор

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganaa(178.174.229.45) 2025 оны 11 сарын 17

HULMAS OROSUUD MANAI OIN IRGEDIIN BUH GAZAR NUTGIIG BULAAN AVSAN . TER GAZRUUD ODOO CH MONGOL NEREEREE BGAA SSHUU .

0  |  0
уншигч(203.145.94.94) 2025 оны 11 сарын 17

Уг нь яахав давгүй л бичиж гэхдээ Дуу хоолой гэдгийг хойлоо гэж буруу бичээд байх юмаа алдаатай юм уншихаар яаж гоё бичсэн ч нэг л дутуу дулимаг мэдрэмж төрүүлдэг шүү Эрхэмболор оо.

0  |  0
Зочин(103.57.95.136) 2025 оны 11 сарын 17

Дайнд ялж байгаагүй. Хятад япон монголчуудад ялагдсан

0  |  0
Top