Будапештийн мейжор тэмцээний өмнөх сүүлийн тулаан “BLAST Rivals Fall 2025” тэмцээний “А” хэсгийн эхний тоглолтод The MongolZ баг, Украины “Passion UA” багтай учраа таарч 1:2 харьцаагаар ялагдал хүлээлээ. Эхний мап-д The Mongolz 16:14 харьцаагаар ялалт байгуулсан ч, сүүлийн хоёр цувралд дараалан ялагд 11:13-аар ялагдал хүлээсэн байна.
Хуваарь ёсоор The Mongolz баг маргааш өглөө 10:00 цагаас Spirit болон Falcons багийн ялагдсантай учраа таарна. Хэрэв ялалт байгуулбал шөвгийн наймд тоглох эрхтэй болно. Ялагдвал тэмцээнээ өндөрлүүлэх юм.
Хонконгийн “ЭшиаВорлд-Арена”-д LAN хэлбэрээр зохион байгуулагдаж буй уг тэмцээнд хоёр хожил авсан баг шууд хагас шигшээд шалгарах бол 1-1 амжилттай байгууд шөвгийн наймд хоорондоо тоглох юм. Хоёр ялагдсан баг тэмцээнээ өндөрлүүлнэ. Тэмцээний шагналын сан 350 мянган ам.доллар бөгөөд аварга баг 125 мянган ам.доллар халааслах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )