2025 оны дэлхийн аварга Шихо Танака “Лос Анжелес-2028” олимпын эрхийн оноо олгох жүдо бөхийн эхний тэмцээнд түрүүлэв. Тэрбээр “Улаанбаатар Их дуулга”-д гурван жилийн зайтай хоёр дахиа аваргалж байна.
Харин Австралийн тамирчин Ифа Коглан Их дуулга ангиллын тэмцээнд 4 дэхиэ финалдаад 4 мөнгөн медальтай боллоо.
Хүрэл медалийг “Токио-2020” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий 3 хүрэл медальт Санне Ван Дейк, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Лара Цвьетко нар гардсан юм.
-70 кг-ын дүн:
1. Шихо Танака (Япон)
2. Ифа Коглан (Австрали)
3. Санне Ван Дейк (Нидерланд)
3. Лара Цвьетко (Хорват)
5. Маргит Де Воогд (Нидерланд)
5. Мириам Буткерэйт (Герман)
7. Маяа Гошен (Израиль)
7. Клеменсе Эме (Франц)


Сэтгэгдэл ( 0 )