Олимп, Дэлхийн медальт Ли Жүн-Хван “Улаанбаатар Их дуулга"-ын хошой аварга боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
3 цагийн өмнө

“Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний -81 кг-ын жинд “Парис-2024” олимпын наадам болон ДАШТ-ий гурван хүрэл медальт Ли Жүн-Хван түрүүллээ.

Түүний хувьд энэ тэмцээнд гурав дахиа финалдаж, хошой аварга болов.

Харин Японы тамирчин Ойно Юүхэй өнгөрсөн оны "Улаанбаатар Их дуулга"-д түрүүлсэн бол энэ удаа мөнгөн медаль дээр буулаа.

Хүрэл медалийг 2025 оны дэлхийн аварга Тимур Арбузов болон 2021 оны дэлхийн аварга Маттиас Кассег ялсан Сербийн Михайло Симин нар хүртсэн.


-81 кг-ын дүн:
 

1. Ли Жүн-Хван (Өмнөд Солонгос)

2. Ойно Юүхэй (Япон) 

3. Тимур Арбузов (ОХУ) 

3. Михайло Симин (Серби) 

5. Франсуа Готье-Драпо (Канад) 

5. Маттиас Кассе (Бельги) 

7. Жалгас Кайролла (Казахстан) 

7. Ээтү Иханамаки (Финланд) 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top