Хомын тал ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 09

Тусгай хамгаалалттай Хомын тал Байгалийн цогцолборт газар ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдэж БАТЛАМЖАА гардан авлаа.

ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн 12 дахь газраар Хомын тал Байгалийн цогцолборт газар бүртгэгдлээ.

ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөр нь 1971 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөрийн зорилго нь Байгалийн ба нийгмийн шинжлэх ухааныг эдийн засаг, боловсрол, чадавхийг бэхжүүлэх асуудалтай холбон биологийн олон янз байдал, байгалийн нөөцийг хадгалан хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн.

2025 оны 10 дугаар сарын 07-ноос 09-ны өдрүүдэд “ЮНЕСКО-ийн шим мандлын нөөц газрууд ба тогтвортой аялал жуулчлал” сургалт, хэлэлцүүлэг Хомын талын Байгалийн цогцолборт газарт зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг, ЮНЕСКО-ийн МҮКийн ЕНБД Б.Чинүхэй, Хомын талын Байгалийн цогцолборт газрын удирдлага, мэргэжилтэн болон нутгийн иргэд, Завхан аймгийн удирдлагууд, Олон улсын төлөөллүүд БНЧУ-ын Долни Морова ШМНГ захирал Др. Петр Чупа, Япон Улсын Цүкүбагийн их сургуулийн профессор Ёшихико Ийда, “Тусгай хамгаалалаттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” төслийн төлөөлөл нар оролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top