Бөхчүүдийг бүдүүн баараг гэдэг ч үнэндээ толгой тархи нь сийрэгхэн, боломж бололцоог овжин ашигладаг, гүйлгээ ухаан сайтай хүмүүс.
Монгол бөхийн түүх бол аваргуудын түүх гэдэг яалт ч үгүй үнэн. Монгол бөх аваргаа дагаж замнадаг жамтай. Дээхнэ үед Дэнжийн мянгын зах дээр нэгэн бөх наймаа хийгээд зогсож байвал Ардын хянан шалгахынхан ухасхийж очоод, барааг нь хураагаад авчих биз.

Харин одоо бол улсын аварга О.Хангай Ховдынхоо тарвасыг өөрөө зараад үйлчлүүлэгч түмэнтэйгээ эелдэгхэн харилцаад сууж байдаг цаг ирсэн. Агуулах дүүрэн тарвасынхаа өмнө ханхайн суучихаад “Жижиг дунд үндэсний үйлвэрлэгчид, тариаланчид маань төв цэнгэлдэхэд нэгэн дор чуулсан “Намрын ногон өдрүүд” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна. Хөдөө орон нутгаас хүрэлцэн ирсэн хөдөлмөр эрхлэгчдээ дэмжиж өргөнөөр ирж үйлчлүүлээрэй. Ховдоос амтатгуа, шар төмс, сармис ирсэн. Гадна талбайн ... дугаар асарт худалдаалж байна” гээд аварга утасны дугаар араас нь шигтгэжээ.

Аваргаа дагаж замнадаг заяатайгаас хойш бусад бөхчүүдийн хувьд нуугдаад байлгүй, ил гарч, нутаг усныхаа нэрийн хуудас болсон амттан, бараагаар үйлчилж эхэллээ.
Улсын заан Б.Серик гэж сэргэлэн залуу “Заан гэрийн каз” бизнес эрхэлж хэсэг шуугиуллаа. Заан өөрөө хүргэлтээр очно. Бөхөө дээдэлдэг түмэн зааныг гэртээ нэг оруулчих гэнэ, ойроос харчих гэнэ, за тэгээд казах түмний амтаараа алдартай казыг амтлахыг хүснэ.

Ингээд давхар ашиг сонирхол дээр даамай ажиллах заан маань каздаа хөөрхөн зааны тугалын зургаар шошго хийчихсэн байх жишээтэй. Сайн харвал өөртэй нь төстэй ч юм шиг.
Нэгэн барилдаанд түрүүлчихээд ярилцлага өгөхдөө ойрд тааруухан барилдсанаа нөгөө муу каз руугаа нэг чихэж үзсэн байна лээ. “Каз хүргэлт хийсээр байгаад бэлтгэл жаахан тааруу байсан. Халз барилдаанаас хойш бэлтгэлдээ чамбай орж өнөөдөр сайхан барилдлаа” гэж тэгэхэд заан өгүүлсэн юм.

Сэргэлэн заанаас гадна Сар шинээр цонхоороо мөрөө гаргаж өвөрмөц чамин мөр гаргадаг заншилтай улсын начин Э.Сумъяабат гэж хөгжилтэй залуу бий. Саявтархан машины ард баахан савтай айраг аччихаад Бөхийн өргөөний үүд хавьцаа сууж байх шиг билээ.
Булганы хүү болохоор нутгийнхаа брэндийг аль хэдийн онилоод авчихсан. “Ээж маань айраг авчирсан. Би ээжийнхээ айргийг зараад л зогсож байна. Өнөөдөр 400-500 литр зарагдчих байх аа гэсэн төлөвлөгөөтэй байна. Айраг хийхэд хөдөлмөр их ордог болохоор литр нь 10000-аар зарж байгаа” хэмээн инээсэглэн өгүүлнэ.

Бага өсвөр насанд унага татаж, гүү сааж өссөн залуу одоо ээждээ туслаад Булган нутгийнхаа шимтэй сайхан айргийг сэвгүйхэн зараад сууж байгаа нь энэ.
Завханы уран барилдаантай улсын харцага Ш.Пүрэвгарьд Монголын наймаачдын “хоёр дахь эх орон” болсон Хятадын Гуанжоугаас лайв хийгээд л... Өөрөө барааныхаа лангуун дээр сууж, авчирсан бараагаа зараад л, бас хөдөлж л байна. “Жилийн 4 улиралд өмсөх боломжтой зөөлөн дотортой цамц захиалга авна” гээд барааны нэр, үнийг жагсаагаад дурайтал бичжээ.

Энэ мэтээр бөхчүүд наймаа хийж, өөрсдөө борлуулах болжээ. Буух эзэн нь бөх, буцах хаяг бат иймэрхүү барааг ард иргэд ч авахдаа сэвтэй юм бодохгүй, баярлан авч, хэрэглэнэ. Бөх гэхээрээ л Бөхийн өргөөнд зодог шуудагтай ноцолдож байдаг биш, амьдралынхаа төлөө бидний л адил зүтгэж явааг эндээс бэлхнээ харж болохоор.
Одоо Д.Анар заан нутгийнхаа алдартай зөгийн балыг, С.Сүхбат заан Архангайн цагаан идээгээ, М.Лхагвагэрэл заан хүрэн сармисаа, Г.Бадрах харцага буриад талхаа, Ц.Одбаяр заан ингэний хоормогоо, А.Цацабшир харцага хөмүүлээ зараад эхэлбэл “Бөхчүүдийн зах” гэж нээхэд ч болохоор юм.

Ямартай ч энэ тэндэхийн наадам хэсэж, хэдэн төгрөгөөр хэвтэж, хэвтүүлж байснаас хамаагүй дээр. Өвөл, хавар болохоор угаарт утаандаа бачуурдаг шиг зун, намартаа “цөлийн шуурга”-нд дайруулаад шалаар нэг болчихсон бөхчүүдийн алдар нэрийг эрвийж дэрвийхээрээ шударга хөдөлмөрлөж буй бөхчүүд өргөж дээш татах гэж хичээх мэт санагдана.

Сэтгэгдэл ( 4 )
Кредитите Albaker предлагат парични заеми от 5 000 до 50 000 евро, а също така финансираме проекти от 50 000 до 300 000 евро на годишна лихва за всяко лице или фирма, които се нуждаят от заем. Пари за задоволяване на част от нуждите им.\nАко имате нужда от помощ, моля, уведомете ни колко имате нужда и желания период на изплащане. Бърз кредит и безкраен стрес при плащанията. Имейл: albakerloanfirm@gmail.com\nWhatsApp 13075431042
Хулгай хийсэн худал хэлсэн биш амьдрахын төлөө хөдөлмөрлөж байна. Зөв шдээ.
Би тэр АХШБ- д ажиллаж явлаа. Зарим хүмүүсийн ойлгодог шиг энэ нөхрийн бичсэн шиг хүмүүсийг хэлмэгдүүлдэг, хүний юмыг хураадаг хадны мангаа байгаагшй юмаа. Төрийн өмчийг үрэгдүүлж шамшигдуулсан, ажлын хариуцлага албан тушаалтанд мөнгөн төлөөс оногдуулах, дутааж шамшигдуулсныг төлүүлдэг байсан. Зөвхөн албан тушаалтанд шүү, түүнээс ажилчин, малчин жирийн албан хаагчид хариуцлага тооцдог байгаагүй. Иймээс ч дарга, албан тушаалтнууд хяналттай байхаас халгаж лургүйцдэг байсан байж магадгүй юм. Хүн мэддэг юмаа л бичиж байгаасай. Зах дээр бараа зарсан бөхийн бараг хураана ч гэх шиг далийж өгах юм аа
ene bol eryyl uzegdel,. dan buhuur geree tejeej barahgui