Бэлгийн харьцаанд орохоос татгалзсан эхнэрээ хөнөөсөн эрд 25 жилийн ЯЛ ОНООЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 26

 

Гэрлээд гуравхан сарын дараа эхнэрээ бэлгийн харьцаанд орохоос татгалзсан гэх шалтгаанаар хөнөөсөн эрд шүүхээс 25 жилийн ял оноожээ. 

Уг хэрэг энэ оны гуравдугаар сард Өмнөд Солонгост гарсан бөгөөд олон нийтийн анхаарлыг ихээр татаад байна. Гэмт этгээд эхнэрээ бэлгийн харьцаанд орохоос татгалзсан гэх шалтгаанаар согтууруулах ундаанд нойрсуулах эм хийж, дараа нь боомилон хөнөөсөн байна. 

Хэрэгт холбогдох шүүх хурал энэ пүрэв гарагт болж өнгөрсөн бөгөөд шүүхээс 35 настай шүүгдэгч Со-г "Насан туршдаа хамт байна хэмээн амласан эхнэрээ хамгийн амар тайван байх ёстой гэрт нь хэрцгийгээр хөнөөсөн. Хохирогчийн мэдэрсэн айдас, өвдөлтийг төсөөлөхийн аргагүй бөгөөд шүүгдэгчийн гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд хийсэн зүйлс нь хохирогчийн гэр бүлийнхний уй гашууг улам бүр нэмэгдүүлсэн" гэжээ. 

Прокурорын зүгээс түүнд бүх насаар нь хорих ял төлөвлөсөн бол шүүхээс 25 жилийн хорих ял оноосон байна. 

Мөрдөн байцаагчид гэмт этгээдийг эхнэрээ зулбасны дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь хүртэл бэлгийн харьцаанд орохыг удаа дараа шаардан, дарамталж байсан болохыг олж тогтоосон бөгөөд гэмт этгээд гэмт хэргээ нуун далдлахын тулд гэрийнхээ камерийн бичлэгийг устгаж, оршуулах ёслолын үеэр гол гашуудагч болж, хэрэг илрэх хүртэл хуурамч дүр үзүүлж, хүнлэг бус үйлдэл гаргасан гэж үзжээ. 

Олон нийтийн зүгээс түүнд бүх насаар нь хорих ял оноох нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсээр байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чинбат(74.87.234.110) 2025 оны 09 сарын 27

бэлгийн харьцаа марьцаа гээд ямар эрээ цээргүй бичдэг юм бэ новшнууд

0  |  0
чинбат(74.87.234.110) 2025 оны 09 сарын 27

бэлгийн харьцаа марьцаа гээд ямар эрээ цээргүй бичдэг юм бэ новшнууд

0  |  0
чинбат(74.87.234.110) 2025 оны 09 сарын 27

бэлгийн харьцаа марьцаа гээд ямар эрээ цээргүй бичдэг юм бэ новшнууд

0  |  0
Top