
Даланзадгад сумаас Ханхонгор сумын чиглэлд баригдсан 12 км хатуу хучилттай авто зам ашиглалтад ороход бэлэн боллоо.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Ханхонгор сумын чиглэлд баригдсан 12 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажил дуусч, улсын комисс хүлээн авахад бэлэн болов.
Тус замыг "Замын битум" ХХК гүйцэтгэн барьсан бөгөөд шинэ авто зам нь орон нутгийн иргэд тав тухтай аюулгүй зорчих нөхцөл сайжрахын зэрэгцээ нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах чухал дэд бүтцийн ажил амжилттай хэрэгжлээ.



Сэтгэгдэл ( 0 )