Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр Бүгд Найрамдах Армени Улсын Гадаад хэргийн сайд Арарат Мирзоянтай уулзлаа.
Гадаад харилцааны сайд нар Монгол, Арменийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд харилцан сонирхсон салбаруудад идэвхтэй өргөжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Уулзалтын үеэр талууд “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Армени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”-д гарын үсэг зурав.
Уг хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих эрх зүйн орчин бүрдэж байгаа бөгөөд аялал жуулчлал, соёл, боловсрол, иргэд хоорондын солилцоог идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Түүнчлэн манай хоёр улсын НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх идэвхтэй хамтын ажиллагааны талаар болон олон улсын зарим асуудлаар санал солилцов.


Сэтгэгдэл ( 1 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00