“Алтан цом”-оос Н.Өсөхбаярыг хасаж, “Цөлийн шуурга”-ынхныг оруулав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 25

Монголын Үндэсний Бөхийн Холбоо 2025/26 оны улирлын “Алтан цом”-ын төлөөх барилдаанд оролцох боломжтой, чансаа өндөртэй 80 бөхийн жагсаалтыг албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан зарлалаа.

Гэхдээ чансааг оноогоор нь бус харин цолны эрэмбээр нь жагсаасан байна. Тиймээс жагсаалтыг дархан аварга Намсрайжавын Батсуурь тэргүүлж, аварга Пүрэвийн Бүрэнтөгс, Оргихын Хангай мөн улсын арслан цолтой таван бөх, улсын заан цолтой 7 бөх, улсын харцага цолтой 9 бөх, улсын начин цолтой 14 бөхийн нэр багтаж, бусад аймаг, цэргийн цолтой бөхчүүд байна /Бөхчүүдийн нэрсийг бүтнээр дор хавсаргав/.

Жагсаалтад энэ жилийн наадмаар үзүүрлэж, улсын гарьд цол хүртсэн Н.Өсөхбаярын нэрийг багтаасангүй. Чансааны оноо нь бол хангалттай хүрсэн байх учиртай ч допинг хэрэглэсэн гэх шалтгааны улмаас багтаагаагүй бололтой. Өчигдөр zogii.mn сайтаас Н.Өсөхбаяртай холбогдоход

“Хуулийн байгууллагад гомдлоо шалгуулаад явж байна. Одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байна” гэж хэллээ хэмээн мэдээлсэн юм.

Үүнээс өмнө допингийн тухай мэдээлэл цацагдахад жин хасах зориулалттай бодис маш бага буюу “very low” илэрсэн тухай дурдсан байсан. Өмнө нь хэд хэдэн бөхөөс допинг very low хэмжээнд илэрч, зохих ёсоор шийтгэл хүлээсэн, хүлээгээгүй янз бүрийн тохиолдол бий.

Н.Өсөхбаярыг бүх цаг үед хориотой бодис хэрэглэсэн гэж мэдээлсэн. Бүх цаг үед хориотой гэдэг нь тэмцээн уралдаанд оролцсон болон оролцоогүй үед ч хэрэглэхийг хориглосон гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Н.Өсөхбаяр тодорхой үндэслэл дээр тулгуурлан хуулийн байгууллагад хандсан нь ойлгомжтой. Гэвч одоогоор тодорхойгүй байна.

Харин “Алтан цом”-д оролцох боломжтой бөхчүүдийн энэхүү жагсаалтад өнгөрсөн долоодугаар сарын 29-30-нд Дорноговь аймгийн наадамд зодоглож, зарим сошиал хуудас болон бөхийн хорхойтнуудаас “цөлийн шуурга” гэх ёгт нэршил авсан улсын цолтой хэсэг бүлэг бөхчүүдийн нэрс багтжээ.

Улс, аймаг, сумдын наадам үнэн хүчийг үзсэн шударга үнэн өрсөлдөөн байх ёстой. Спортын хамгийн хамгийн энгийн мэт хэрнээ хамгийн чухал энэхүү үндэс суурийг хангаж чадаагүй нөхцөлд үндэсний бөхийн хөгжил, үзэгчдийн тоо нэмэгдэх талаар ярихад төвөгтэй юм. Одоогоор МҮБХ-ноос “цөлийн шуурга” гэх зэрэг барилдаанд оролцсон бөхчүүдэд ямар нэгэн анхааруулга хяналт шалгалт хийсэн, тайлбар авсан гэх мэдээлэл хийгээгүй хэвээр байна.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.93.132) 2025 оны 09 сарын 29

Uwsiin durwud Batsuuriig ungaasan buh bolgon doping hereglesen baidag ymuu Batsuuri uuruu doping hereglej b.san biz de Buhiin holboo shudarga bail da zaluuchuudiin zorigiig ingej mohooj bol.hguish de ta nar barildahaas aigaad b.gaa ymuu

0  |  1

Иргэн(103.212.162.84) 2025 оны 09 сарын 30

Улсын начин, дүүгүүр Цэрэнтогтох 80 бөх дотор яагаад байхгүй байна???

1  |  0
Зочин(202.126.88.155) 2025 оны 09 сарын 30

Хөөе хөдөөний бөхчүүд минь мэдээлэл хомс болохоор бусдын хоронд ороод допинг хэрэглээд байгаач ээ.одоо дэлхийн бүх том допингий төвүүд маш нарийн шинжилгээ хийдэг болсон. Та нар илрэхгүй гээд ямар ч арга хэрэглээд нэмэргүй.зүгээр үнэн хүчээрээ барилдаад хүртэх ёстой цолоо л ав л даа.мөнгө төгрөг эд хөрөнгөний төлөө үхэн хатан зүтгэж үндэсний сайхан уламжлалыг минь битгий шороотой хутгаач.\nНаадам будлиантуулж битгий хүмүүсийн урмыг хугал. Үзэгчгүй болж дууслаа.үзэгчгүй бол юун жийп байр.\nХөдөөний бөхчүүд минь зүгээр барилд эсвэл хөдөө очиж малаа хариул дах

1  |  0
Зочин(202.126.88.155) 2025 оны 09 сарын 26

0  |  0

Зочин(150.228.177.1) 2025 оны 09 сарын 26

Энэ заваан юмнуудыг хэн ч бүү үз. Допинг хар тамхи энэ бузруудаас эхлэлтэй

0  |  2
Oogii(66.181.184.42) 2025 оны 09 сарын 26

Shuuhdeed genee novshiin doping pisda zailaa

0  |  1
Ард(66.181.184.184) 2025 оны 09 сарын 26

Хүнийг хохироодог Энэ үхээрүүд сөнөтүгэй.

0  |  1
boldoo(178.174.229.45) 2025 оны 09 сарын 26

DAANCH DEE HICHEEN IH DEMJIJ BAILAAA. NOVSH GJ

0  |  1
Зочин(202.9.41.15) 2025 оны 09 сарын 26

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

1  |  0
Top