Палестиныг хүлээн зөвшөөрсөн орнуудын тоо нэмэгдэж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 23

Европын хэд хэдэн улс орон Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр Бельгийн засгийн газрын тэргүүн Барт Де Вевер Палестиныг хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгдэж, Брюссель нь хоёр улсын зарчмыг ямагт хамгаалж ирсэн тул Нью Йоркийн тунхагт нэгдэж байна гэж онцолжээ.

Зөвхөн ийм шийдвэр израилчууд болон палестинчуудад энх тайвнаар зэрэгцэн орших боломжийг олгоно гэж Де Вевер онцлон тэмдэглэсэн байна. Палестин улс орших боломжгүй гэсэн Израилын улс төрчдийн мэдэгдлүүд палестинчуудыг дэмжих бас нэг шалтгаан юм гэж Де Вевер мэдэгджээ.

Бельги улстай зэрэгцэн Люксембург, Мальта, Андорра, Монако зэрэг орнууд Палестиныг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. Энэ сарын 22-нд Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон НҮБ-ын индрээс Палестин улсыг хүлээн зөвшөөрснөө зарласан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top