Трамп хэрхэн “Сибирийн хүч-2” төсөлд амьдрах боломж бэлэглэсэн бэ!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 22

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын дараа Оросын “Газпром” Хятадын талтай жилд 50 тэрбум куб м хий дамжуулах хүчин чадалтай “Сибирийн хүч-2” хийн хоолойг барих тухай гэрээ байгуулснаа зарласан билээ. Төслийн талаар ярьж эхэлснээс хойших 10 жилийн хугацаанд шинжээчид болон зах зээлд оролцогчид үүнд үл итгэсэн байдлаар хандах болсон. Учир нь Орос, Хятадын талууд байгалийн хийн үнэ зэрэг үндсэн нөхцөл дээрээ тохиролцож чадахгүй байсан юм. Гэтэл Доналд Трамп орж ирэв. Түүний нэвтрүүлсэн татварууд хятадуудыг байгалийн хийн импортын шинэ суваг, арга замыг эрэлхийлэхэд хүргэв. Эл мега төсөл хэрхэн амь оров, Орос, Хятад болон дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар Forbes сонирхолтой материал нийтэлжээ.

Есдүгээр сарын 2-нд “Газпром”-ын ТУЗ-ийн дарга Алексей Миллер “Сибирийн хүч-2” хийн хоолой болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих “Союз Восток” транзит хоолойг барих тухай санамж бичиг байгуулсан тухай зарласан. Эл төсөл нь Оросоос Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан жилд 50 тэрбум куб метр байгалийн хийг Хятадад нийлүүлэх боломжийг нээж байгаа бөгөөд Миллерийн онцолсноор, дэлхийн байгалийн хийн салбар дахь хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн өндөр өртөгтэй төсөл болох юм. Гэхдээ түүний хэлснээр, төслийн санхүүжилттэй холбоотой асуудлуудыг одоогоор зохицуулаагүйн дээр нийлүүлэлтийн нөхцөлийг тохироогүй байгаа аж.
 

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээллээр, Хятадын байгалийн хийн хэрэглээ 2024 онд 428 тэрбум куб метрт хүрчээ. Хятад улс өөрөө жилд 246 тэрбум куб м хий олборлодог бөгөөд үлдсэн 182 тэрбум куб метр хийг гаднаас импортолдог. Өөрөөр хэлбэл, “Сибирийн хүч-2” Хятадын импортыг хоёр дахин бууруулах боломжийг бүрдүүлнэ.

“Газпром”-ын мэдээллээр, тус компани өнгөрсөн жилд 416 тэрбум куб м хий олборлосон нь 2023 оны үзүүлэлтээс 17 хувиар нэмэгдсэн байна. Экспортын статистик мэдээллээ тус компани нийтлээгүй ч шадар сайд А. Новакийн ярьснаар, байгалийн шингэрүүлсэн хийн экспортын хэмжээ 47.2 тэрбум куб метр болжээ. Өөрөөр хэлбэл “Сибирийн хүч-2” хийн хоолой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл Оросын байгалийн шингэрүүлсэн хийн экспортын нийт хэмжээтэй тэнцэх юм.

“Сибирийн хүч-2” төсөл яагаад дахин чухал болов

АНУ, БНХАУ хоёрын хооронд худалдааны дайн сэргэсэнтэй зэрэгцэн талууд хэлцэл байгуулсныг Блүмберг агентлаг онцолжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд 145 хувийн татвар ногдуулах тухай зарласны хариуд БНХАУ Америкийн бараа бүтээгдэхүүнд 125 хувийн татвар ногдуулж хариу барьсан.

Түүнээс хойш талууд худалдааны хязгаарлалтуудынхаа үйлчлэх хугацааг хоёр ч улаа 90 хоногоор хойшлуулсан ба эцсийн хугацаа арваннэгдүгээр сарын 9-нд дуусах юм. Гэсэн хэдий ч Хятад улс өнгөрсөн хоёрдугаар сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд АНУ-аас байгалийн шингэрүүлсэн хий худалдан аваагүй тухай Блүмберг мэдээлжээ.

АНУ нэгэн зэрэг Хятад болон Орост шахалт үзүүлж, Вашингтон, Бээжин хоёрын харилцаа муудаж, худалдааны дайнаа сэргээсэн нь Орос, Хятадын байр суурийг ойртуулсан гэж шинжээчид үзэж байна. “Сибирийн хүч-2” хийн хоолойн нийлүүлэлтэд АНУ нөлөөлж чадахгүй тул аюулгүй гэсэн Оросын тайлбарыг ойлгож эхэлж байна.

Хятадын байр суурь ийн өөрчлөгдөх болсон шалтгаан нь гагцхүү геополитик, АНУ-тай харилцаа нь хурцадсантай холбоотой гэдэгтэй шинжээчид санал нэг байна. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп “зугаатай” тарифын дайнаараа үүнд ихээхэн хувь нэмэр оруулжээ.

Санамж бичгийг “Заавал биелүүлэх” гэж тодотгосон нь хэдэн сарын дараа гэрээ байгуулна гэсэн үг гэж шинжээчид үзэж байна. Хэдийгээр эл баримт бичиг 100 хувийн баталгаа өгөхгүй ч энэ бол чухал алхам гэдэгтэй шинжээчид санал нэг байна. Хятадын тал төслийг хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн нь чухал. Төслийн гол гол нөхцөлүүд одоогоор тодорхойгүй байгаа тул хэлэлцээ хэдэн жилээр үргэлжлэх магадлалтай ч сүүлийн нэг жилд төсөл хэрэгжих магадлал эрс өссөн. Нэг жилийн өмнө энэ магадлал 50 хувьтай байсан бол одоо 85-90 хувь болоод байна.

Хийн хоолойг хэзээ ашиглалтад оруулах нь тодорхойгүй байна. Блүмбергийн мэдээллээр, 2030 он. Хэрэв бүтээн байгуулалтын ажил 2026 онд эхэлбэл 2030 оноос наашгүй. Харин бүрэн хүчин чадлаараа ажиллахад дахин 2-3 жил шаардагдана. Хэрэв ирэх жил шийдвэр гарвал мөн ондоо багтаан техник, эдийн засгийн үндэслэлийг бэлэн болгох учиртай. Энэ тохиолдолд “Сибирийн хүч-2”-ын анхны нийлүүлэлт 2032 оны гуравдугаар сард эхэлж магадгүй. Харин бүрэн хүчин чадлаараа хийн хоолой 2035 оноос ажиллана гэж тооцоолжээ.

Оросын хувьд

Дорно зүгт чиглэсэн нийлүүлэлтээ нэмэгдүүлснээр “Газпром” Европын зах зээлийг нөхөх боломжтой. Блүмберг агентлагийн мэдээллээр, Европт нийлүүлдэг Оросын байгалийн хий 90 хувиар буураад байна. Европын орнууд шингэрүүлсэн хийг Оросоос худалдан авсан хэвээр байгаа ч 2026 он гэхэд хэмжээг нь бууруулахаар төлөвлөж байгаа.

Хийн хоолойг барих, ашиглах нь Оросын дотоодын зах зээлийг сэргээх боломжтой гэж зарим шинжээчид үзэж байна. Юуны өмнө барилгын материал, тусгай тоног төхөөрөмж болон бусад төрлийн ачаа тээвэр, улмаар тухайн маршрутын ачаалал нэмэгдэнэ. Ирээдүйд орон нутгуудад түгээх төв, хийн хоолойг ашиглах худалдаа, ложистикийн хаб зэрэг баригдана. Ийм дэд бүтцэд олон тооны ажиллах хүч хэрэгтэй. Ингэснээр олон тооны ажлын байр бий болж, орон нутгийн хөдөлмөрийн зах зээлд эерэг нөлөөтэй.

Зарим шинжээчдийн үзэж буйгаар, “Сибирийн хүч-2” төсөл нь Хятадаас илүүтэйгээр Европ дахь нийлүүлэлтээ нөхөхөд нь Орост илүү хэрэгтэй. Тиймээс Бээжин гэрээний үнийг Оросын дотоодын үнэтэй ойртуулах зэрэг өөрийн нөхцөлөө тулгаж байгаа. Түүнчлэн, Хятад улс нь нэг нийлүүлэгчээс хараат байхыг хүсэхгүй. Тиймээс Оросын талд Хятадын байгалийн хийн импортод тэргүүлэгчийн байр суурийг олж авахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй.

Хятадын хувьд

Блүмберг агентлагийн онцолсноор, хийн хоолой нь Хятадыг хямд хийн урт хугацааны эх үүсвэрээр хангана. Хятадын байгалийн хийн эрэлт хоёр оронтой тоогоор өсөж байгаа. “Сибирийн хүч-2” нь АНУ-аас авдаг шингэрүүлсэн хийн импортыг бууруулах боломжийг олгоно. Түүнчлэн, газар дээрх хийн хоолой ялангуяа Ойрх Дорнод дахь тогтворгүй байдал, АНУ болон Ази дахь түүний холбоотон орнуудтай харилцаа хурцатгах зэрэг нөхцөлд далайн тээврээс илүү найдвартай болоод байна.

“Сибирийн хүч-2” нь Хятадад мөн давхар баталгааны хувьд хэрэгтэй. Хэдийгээр энэ талаар хэн ч нээлттэй мэдэгдэхгүй байгаа ч Хятад улс одоогоор хийн хоолойг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулна гэсэн баталгаа өгөхөд бэлэн бус байна. Бодит байдалд Хятад улс жилд 25-30 тэрбум куб метр хэмжээнд л одоогоор баталгаа өгөх боломжтой. Үлдсэн хэмжээ нь ямар нэгэн геополитикийн нөхцөл байдлаас үүдэн эрэлт өсөх үед ашиглах нөөц юм.

“Сибирийн хүч-2” дэлхийн зах зээлд хэрхэн нөлөөлөх вэ

Ойрын хэдэн жилд дэлхийн байгалийн шингэрүүлсэн хийн зах зээл дээр илүүдэл ажиглагдана. Учир нь экспортын шинэ хүчин чадал ашиглалтад орж байна гэж Блүмберг онцолжээ. Хэрэв “Сибирийн хүч-2” 2030 оны эхээр ашиглалтад орвол нийлүүлэлтийн илүүдлийг нэмэгдүүлж, үнэд дарамт үзүүлэх талтай. Хэрэв Хятад улс шингэрүүлсэн хийн импортоо бууруулбал Ази, Европт чиглэсэн нийлүүлэлт нэмэгдэж, улмаар үнэ унах, инфляцын дарамтыг сулруулах боломжтой болно. Энэ бол шингэрүүлсэн хий худалдан авагчдад сайн мэдээ. Харин экспортлогч, тэр дундаа шинэ терминал ашиглалтад оруулж байгаа оролцогчдод сөрөг талтай.

Гол цохилт АНУ-ын үйлдвэрүүдэд ирнэ. Үүний зэрэгцээ “Сибирийн хүч-2” төсөл нь Оросын бусад шингэрүүлсэн хийн төслүүдийн хувьд муу мэдээ. Оросын шингэрүүлсэн хийн эрэлт буурснаар үйлдвэрлэл багасахад хүргэнэ гэж шинжээчид үзэж байна.

Орост байгалийн шингэрүүлсэн хийг таван үндсэн үйлдвэрт үйлдвэрлэдэг. Европт шингэрүүлсэн хий нийлүүлдэг хамгийн том нийлүүлэгч нь “Ямал СПГ”. Тус үйлдвэр нь жилд 17.4 сая тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд “Новатэк /50.1 хувь/”, Францын “Total Energies /20 хувь/”, Хятадын Үндэсний газрын тос, хийн корпорац /20 хувь/, болон Торгоны зам сангийн /9.9 хувь/ хамтарсан үйлдвэр юм. Мөн “Газпром”, Японы Mitsui болон Mitsubishi компаниудын эзэмшлийн “Сахалин-2” төсөл, “Портовая”, “Криогаз-Высоцк” зэрэг үйлдвэрүүд ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оролцогч(66.181.184.99) 2025 оны 09 сарын 24

Орос мөлгөж мөхөх гэж бхд си бүр оросыг өөрийн болгох замдаа орж үнэгүй шахуу авна Монголоор дайруулж газар нутгыг нь хувааж цэрэг хамгаалалт тавина энэ төсөл хэзээч бүтэхгүй хулмас орос хужаагын боол болж Украйндаа ялагдаж бгаа удахгүй бутрана

0  |  0
балай(172.56.51.9) 2025 оны 09 сарын 23

худал шааж зохион бичлэг хийхээ л больчих жинь дао сайтаа.

0  |  0
балай(172.56.51.9) 2025 оны 09 сарын 23

худал шааж зохион бичлэг хийхээ л больчих жинь дао сайтаа.

0  |  0
балай(172.56.51.9) 2025 оны 09 сарын 23

худал шааж зохион бичлэг хийхээ л больчих жинь дао сайтаа.

0  |  0
балай(172.56.51.9) 2025 оны 09 сарын 23

худал шааж зохион бичлэг хийхээ л больчих жинь дао сайтаа.

0  |  0
балай(172.56.51.9) 2025 оны 09 сарын 23

худал шааж зохион бичлэг хийхээ л больчих жинь дао сайтаа.

0  |  0
балай(172.56.51.9) 2025 оны 09 сарын 23

худал шааж зохион бичлэг хийхээ л больчих жинь дао сайтаа.

0  |  0
балай(172.56.51.9) 2025 оны 09 сарын 23

худал шааж зохион бичлэг хийхээ л больчих жинь дао сайтаа.

0  |  0
балай(172.56.51.9) 2025 оны 09 сарын 23

худал шааж зохион бичлэг хийхээ л больчих жинь дао сайтаа.

0  |  0
балай(172.56.51.9) 2025 оны 09 сарын 23

худал шааж зохион бичлэг хийхээ л больчих жинь дао сайтаа.

0  |  0
балай(172.56.51.9) 2025 оны 09 сарын 23

худал шааж зохион бичлэг хийхээ л больчих жинь дао сайтаа.

0  |  0
балай(172.56.51.9) 2025 оны 09 сарын 23

худал шааж зохион бичлэг хийхээ л больчих жинь дао сайтаа.

0  |  0
Л.Цэнгэл (203.91.115.50) 2025 оны 09 сарын 23

Уучлаарай. \nДэлхийн хүн төрөлхтөн та гуравтай та гуравгүй хийн түлшээ хэрэглэж л байна.Та гуравт л гэж бичихэд хийн хоолой тавих зардлаа хий хоосон зарцуулж дэлхийн хүн төрлөхтөнг залхааж байна.\nХийн хоолойгоос өмнө хийн түлшээ хүн төрлөхтөн хэрэглэж ирсэн хойшид ч хэрэглэсээр байх болно.\nДэлхий дээр АНУ Хятад улс Орос улсаас өөр улс байхгүй юм шиг түрэмгий зан гаргадаг аа татахгүй бол та нарыг дэлхийн хүн төрөлхтөн эцсийн замд нь үдэх болно.\nАНУ ын нэр барьсан хөрөнгөтөн Д.Трамп, Монголчуудын нэр барьсан хөрөнгөтөн У.Хүрэлсүх Хятад улсын нэр барьсан Шижинпин нарыг эцсийн замд нь үд ....

0  |  1
Top