Тээвэрчин, жолооч нарын АНХААРАЛД

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 12

Томоохон даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.

Алтайн уулсаар есдүгээр сарын 12, 14-ний өдөр, 14-нөөс 15-нд шилжих шөнө,

Хангайн уулсаар 12-ноос 13-нд шилжих шөнө, 14-нөөс 15-нд шилжих шөнө, 15-нд өдөртөө,

Хөвсгөлийн уулсаар 14-нөөс 15-нд шилжих шөнө бороо, нойтон цас орох тул эдгээр уулсын томоохон даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгаа тул жолооч, тээвэрчин та бүхэн болгоомжтой явж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж явна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top