ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Өнөөдөр 2026 оны долоодугаар сарын 31. Энэ өдрөөс хойш он дуустал 153  хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөн наран 05 цаг 27 минутад мандан, үдшийн наран 20 цаг 30 минутад жаргана. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Улаанбаатар хотод үүлшинэ, 26 хэмийн дулаан байх тул эрхэм уншигч та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Энэ өдөр Америкийн жүжигчин, найруулагч Лэйн Дэвис, Майкл Бин, Уэсли Снайпс, Английн зохиолч Жоан Кэтлин Роулинг, Италийн хөлбөмбөгч Антонио Конте, Оросын хоккейч Евгений Малкин зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1954: БНМАУ-ын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын Ардын төв засгийн газрын Ерөнхий сайд Жоу Эньлай БНМАУ-д айлчлал хийжээ. Энэхүү айлчлал нь БНМАУ-д хийсэн анхны гадаад орны Засгийн газрын тэргүүний айлчлал байв.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1925: Английн уурхайчдын ажил хаялт тэдний ялалтаар төгсжээ.

1938: Хасан нууранд Зөвлөлт-Японы тулаан эхлэв.

1946: Швед, Норвеги, Дани улсууд “SAS” нислэгийн компанийг үүсгэн байгуулжээ.

1956: Москвад Лужникид В.И.Лениний нэрэмжит төв стадион бий болов.

1958: Ливаны армийн ерөнхий командлагч, генерал Фуад Шехаб тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

1965: Их Британид зурагтаар тамхи сурталчлахыг хориглов.

1992: Гүрж улс НҮБ-д элсэв.

2006: Фидель Кастро засгийн эрхийг дүү Раул Кастродоо түр шилжүүлэн өгчээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Эл өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. 

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top