Органик бүтээгдэхүүний тэмдгийг Оюуны өмчийн газарт бүртгүүллээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 10

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газраас бараа бүтээгдэхүүний Органикийг гэрчлэх тэмдгийг Оюуны өмчийн газарт бүртгүүлж, Оюуны өмчийн газрын даргын 2025.06.30-ны өдрийн А/79 дугаар тушаалаар баталгаажуулсан 12 гэрчилгээг хүлээн авлаа.

"Органик бүтээгдэхүүний тухай хууль" шинэчлэн батлагдсантай холбогдуулан, уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т "Органик болохыг илэрхийлсэн гэрчлэх тэмдэг" гэж эрх бүхий баталгаажуулалтын байгууллагаар баталгаажсан, органик бүтээгдэхүүний бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдсэн органик болон шилжилтийн үеийн түүхий эд, бүтээгдэхүүнийг гэрчилж, шошгод байршуулсан тэмдгийг" гэж заасны дагуу нийт 12 төрлийн тэмдэглэгээгээр органик бараа бүтээгдэхүүнийг баталгаажуулна.

Ийнхүү органик бараа бүтээгдэхүүний тэмдэглэгээ баталгаажсанаар үйлдвэрлэгчид зах зээлд өрсөлдөх байр сууриа тогтворжуулж, экспорт нэмэгдэх боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top