Балба | Жагсагчид төрийн ордноо шатааж, хотууд руу цэргүүд орлоо

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 10

Балба улсад засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал эмх замбараагүй байдалд хүрээд байна. Үүнтэй холбогдуулан Балбын арми аюулгүй байдлын бусад албадтай хамтран хотууд руу цэрэг оруулж, ард иргэддээ хандан, хүлээцтэй байж, хамтран ажиллахыг хүсжээ.

Албан тушаалтнуудад халдав

Балбын арми Балбын ерөнхийлөгч Рам Чандра Паудел болон огцрохоо мэдэгдсэн ерөнхий сайд Шарма Оли нарыг нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлэв. Балбын ерөнхий сайд асан Жана Натх Кханалын өргөө рүү жагсагчид дайран орж, эхнэрийг нь гэртэй нь шатаажээ. Жагсагчид шадар сайд бөгөөд сангийн сайд Бишну Прасад Паудел, гадаад хэргийн сайд Арза Рана Деуб, шадар сайд асан Шер Бахадур Деубын биед халдсан байна.

Төрийн ордноо галдан шатаав

Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид ерөнхий сайдын Балкот хот дахь хувийн өргөө, ерөнхийлөгч Рам Чандра Пауделын өргөө болон Балбын Коммунист нам, харилцаа холбооны сайд болон албан тушаалаасаа огцроод байгаа дотоод хэргийн сайд зэрэг өндөр албан тушаалтнуудын өргөөг галдан шатаажээ.

Балбын засгийн газар, яамд байрладаг Сингха Дурбар ордныг мөн шатаасан тухай  Khabarhub портал мэдээлжээ.

Түүнчлэн, жагсагчид хотын баруун хэсэгт байрладаг шоронгууд руу дайран орж, Дхангадхи хотод олон зуун хоригдол, Лалитпур хотод 1.5 мянга гаруй хоригдол оргон зугтав.

Агаарын тээврийн “Simrik Airlines” компанийн байр, гадаад хэргийн сайдын эзэмшдэг хувийн сургууль, Гаутама Будда олон улсын нисэх онгоцны буудлыг галдан шатаав.

Эсэргүүцлийн акцууд

Есдүгээр сарын 8-нд Катманду хот дахь Парламентын ордны гадаа “Z үеийн хувьсгал” нэртэй эсэргүүцлийн жагсаал болов. Эсэргүүцлийн арга хэмжээ Балбын нийслэл болон долоон томоохон хотод өрнөжээ.

Жагсагчид есдүгээр сарын 4-нд засгийн газраас мессенжер, нийгмийн сүлжээг хязгаарлах шийдвэрийг эсэргүүцсэн байна.

Жагсаалын үеэр 22 хүн амиа алдаж, 500 гаруй хүн бэртэж, гэмтжээ.

Хууль хүчнийхэн жагсагчдын эсрэг даралттай ус, нулимс асгаруулагч хий хэрэглэж, гал нээжээ. Засгийн газар нийгмийн сүлжээг хязгаарлах шийдвэрээ цуцалсан ч жагсагчид энэ сарын 9-нд парламентын ордны өмнө дахин цуглав.

Энэтхэгтэй залгаа хилийн шалган нэвтрүүлэх боомтуудад хүчирхийлэл гарч, галдан шатааж байгаа тул хилээ хаагаад байна. Жагсагчид хил орчмын бүсэд хэд хэдэн цагдаагийн постыг галдан шатаажээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Балбын бүх нисэх онгоцны буудлыг энэ сарын 11-ийг хүртэл хаагаад байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvcб(176.66.87.78) 2025 оны 09 сарын 11

Зайсанг шатаа z үеийнхэн босцгоо дарлагдсан ардуудаа молтовын коктел

1  |  1
DR. ADITYA(102.89.85.110) 2025 оны 09 сарын 10

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

zochin(1.73.155.224) 2025 оны 09 сарын 10

udahgui Mongol ard tumen ingehd oirhon shu tenvel erunhiilgch zohthuulahgui bok mod tarj neeh sain hunii dur uzuulsen erunhiilgch hurelsuh garaad ardtumen nii amdral ogt uurchlugduugui erunhiilgch hulgaich nartai niilj ideed suitgeed bgaa erunhiilgch anhaarl handuulaigui bol ard tumen nee hun gej uzedgui erunhiilgchduu

0  |  0
Top