Балбын зарим хотод хөл хорио тогтоов

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 11

Балбын арми зарим хотуудад энэ сарын 12-г хүртэл хөл хорио тогтоогоод байна.

Тус улсад дэгдсэн үймээн самууны үеэр 30 гаруй хүн амиа алдаж, нэг мянга гаруй хүн шархдаж, гэмтсэн тухай тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Өнгөрсөн хугацаанд бэртэж гэмтсэн 713 хүн эмнэлгийн тусламж авч, эмнэлгээс гарсан бол Катманду хотын эмнэлэгт 436 хүн эмчлүүлж байгаа аж. Нийт шархадсан, гэмтсэн хүмүүсийг 28 эмнэлэгт эмчилж байна. Үүнтэй холбогдуулан Балбын эрүүл мэндийн яам эхүүл мэндийн байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top