Өнгөрөгч наймдугаар сар 38 дахь бага тунадастай сар болжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 05

Өнгөрөгч наймдугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилээс -1.6°С-аар хүйтэн, олон жилийн дунджаас 0.3°С-аар дулаан байсан бол 1940 оноос хойш тохиолдож байгаа 15 дахь дулаан сар боллоо.

Сарын агаарын дундаж температурын олон жилийн дунджаас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзэхэд нийт нутгийн дийлэнх буюу 81.4 хувь нь дунджийн орчим, 17.8 хувь нь дунджаас 1.1–ээс 3.0°С-аар дулаан, 0.8 хувь нь дунджаас хүйтэн байжээ.

Мөн Монгол орны хэмжээнд дунджаар 44.3 мм хур тунадас орсон нь өмнөх жилээс 33.4 хувь, олон жилийн дунджаас 3.01 хувиар тус тус бага бөгөөд 1940 оноос хойш тохиолдож байгаа 38 дахь бага тунадастай сар болж өнгөрлөө.

Сарын нийлбэр хур тунадасны олон жилийн дунджаас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзвэл нийт нутгийн 55.8 хувь нь дунджаас бага, 31 хувь нь дунджаас ахиу, 13.2 хувьд дунджийн орчим хур тунадас унасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top