АНУ руу илгээх илгээмж хүлээн авахаа түр зогсоожээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 22

Норвег, Швед, Бельги зэрэг орны шуудангийн операторууд АНУ-д илгээх илгээмжийг түр хугацаанд хүлээн авахаа зогсоожээ.

Эл шийдвэр энэ сарын 23-наас үйлчилж эхлэх бөгөөд шуудангийн илгээмжид ногдуулсан гаалийн татвартай холбоотой асуудал тодорхой болтол үйлчлэх аж. АНУ 800 ам.доллароос доош үнийн дүн бүхий илгээмжийг гаалийн татвараас чөлөөлөх тухай шийдвэрээ цуцалсантай холбогдуулан ийм шийдвэр гаргаад байна. Энэ сарын 29-нд хүчин төгөлдөр болох шинэ дүрэм ёсоор илгээмж АНУ-ын хилээр нэвтрэхээс өмнө илгээмж илгээгч гаалийн татварыг төлсөн байхаар заажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top