Европын бараанд АНУ-ын ногдуулах гаалийн татварыг цуцлах тухай гэрээ байгуулахад хугацаа шаардагдана гэж Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярьсныхаа дараа мэдэгдсэн байна.
“АНУ-ын ерөнхийлөгчтэй утсаар сайхан яриа өрнүүллээ. Худалдааны яриа хэлэлцээг хурдан бөгөөд шийдэмгий өрнүүлэхэд Европ бэлэн байна. Сайн гэрээ байгуулахад бидэнд долоодугаар сарын 9 хүртэл хугацаа шаардагдана” гэж тэр Х нийгмийн сүлжээн дэх хуудастаа бичжээ.
Европын экспортын бараанд АНУ-ын ногдуулах гаалийн татварыг царцаах хугацаа долоодугаар сарын 9-нд дуусах юм. Одоогийн байдлаар АНУ Европын экспортын 70%-д, түүний дотор ган, хөнгөн цагаан, автомашинд 10%-иас 25%-ийн гаалийн татвар ногдуулж байгаа аж. Зөвхөн ийм хэмжээний татвараар АНУ Европын Холбооны бараанаас энэ жил 100 тэрбум ам.доллар хураах боломжтой гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )