Хүүгийнхээ барилдаж байхыг харж чаддаггүй нэгэн эмэгтэй Ховдод бий. Харж чаддаггүй болохоор барилдаан дуустал гадаа байж, Алтайн уулстаа сүү өргөн зогсдог тэрхүү эмэгтэй бол Улсын заан Б.Бат-Өлзийгийн ээж юм. Бат-Өлзийг баавгай гэх хочоор нь монгол түмэн андахаа больжээ. Ховдын ховорхон бяртай зааныг хүрэн баавгайтай зүйрлэсэн нь тэр.
Баавгай заан маань хэдхэн хоногийн өмнө “Их хурд 10”-д зодоглохдоо “Өдөр болгон наадам. Сүүлдээ бүр толгой эргэж байна шүү” хэмээн инээмсэглээд ам авахаар сууж буй бичлэг олны хүртээл болсон. Өмнөх өдөр нь Баянзүрх дүүргийн 60 жилийн ойн наадамд барилдчихаад маргааш нь “Их хурд”-ын барилдаанаа үргэлжлүүлэхээр ирэхдээ хэлсэн үг нь л дээ.

Тэгвэл улсын наадмаас хойш Баавгай заан хэдэн барилдаанд хэрхэн барилдсаныг сониучирхан шүүж үзлээ.
Улсын их баяр наадмаар долоогийн даваанд түрүү бөхийн хийморь далласан Э.Батмагнайд унасан. Наадмаас хойш долоо хоногийн дараа буюу долоодугаар сарын 19-нд Авто тээврийн салбарын 100 жилийн ойн барилдаанд зодоглоод, зургаа давж шөвгийн дөрөвт үлдээд, улсын аварга О.Хангайтай тунаж унав.
Үүнээс долоо хоногийн дараа Өндөр Гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн Даншигт зодоглож, долоо даваад, мөн шөвгийн дөрөвт улсын шинэ арслан Э.Батмагнайд өвдөг шороодлоо.

Тэндээсээ шууд баруун тийш давхиад, хоёр хоногийн дараа Увс аймгийн 100 жилийн ойн наадамд зодоглож, долоо даваад, үзүүр түрүүнд шалгарч, дархан аварга Н.Батсуурьт тахим буулгалаа.
Том ойд үзүүрлэсэн болоод тэр үү наймдугаар сарын 2-нд болсон Төмөр замчдын наадмыг өнжлөө. Үүнээс зургаан хоногийн дараа буюу наймдугаар сарын 8-нд “Их хурд 10”-ийн нэгийн даваанд оччихсон зогсож л байв. “Их хурд 10” эхний хоёр даваагаа явуулаад дундаа нэг хоног өнжих зуур Баавгай заан Баянзүрх дүүргийн 60 жилийн ойн наадамд очиж зодоглоод, хоёрын даваанд аймгийн начин Б.Гончигсүрэнд унасан.
Маргааш нь эргээд Хүй долоо худагт очиж, “Их хурд 10”-д үргэлжлүүлэн барилдаж, долоо даваад, үзүүр түрүүнд улсын аварга О.Хангайтай хүч үзэж, унаснаар үзүүрлэлээ.
.jpg)
Баавгай заан улсын наадмыг оролцуулаад сүүлийн 30 хоногт 6 барилдаанд зодоглохдоо 2 удаа үзүүрлэж, 2 удаа шөвгийн дөрөвт үлдэж, нэг удаа зургаа, нэг удаа нэг давжээ. Энэ зургаан барилдаанд нийтдээ 30 давсан нь дунджаар 5 давсан үзүүлэлтэд хүргэж байна.
Энэ зургаан барилдаандаа улсын аварга О.Хангай, улсын арслан Э.Батмагнайд нарт тус бүр хоёр удаа, дархан аварга Н.Батсуурь, аймгийн начин Б.Гончигсүрэн нарт тус бүр нэг удаа өвдөг шорооджээ.
Наадмын өмнөхөн Ховд аймгийн зэрэг сумын уугуул заан маань 30 насны босго давсан. Мөн МҮБХ-ноос тооцдог чансааг 11350 оноотойгоор тэргүүлж, “Тэргүүн бөх”-ийн дурсгал, мөнгөн шагналаа хүртсэн.

“Их хурд 10” дээр зааны байгаа асрын араас бөх сонирхогчид түүнийг дуудан гаргаж ирээд олуулаа ээлжлэн хамт зураг даруулахад огт цааргалсан шинжгүй уриалгахан байгаа нь харагдсан. Нэг охин бүр зааныг асраас гараад ирэхэд баярласандаа дэвхцэн баярлаж байлаа. Ингэж л ард олныхоо сэтгэл, итгэлийг хүртэж яваа заан.
Зааны хүү өнгөрсөн Цагаан сарын өсвөрийн барилдаанд үзүүрлэсэн тухай мэдээ түгсэн. Аавыгаа байнга дагаж, хамтдаа бөх дээр сууж харагддаг хүү юу байхав мөдхөн л шийрийг нь хатаасан сайн бөх болох биз ээ.
Барилдаан алгасах дургүй, бас доогуур унах нь бараг үгүй Баавгай заан минь, барилдаад байгаарай!

Сэтгэгдэл ( 46 )
Мөн ч зөв хүн дээ
Мөн ч зөв хүн дээ
Монгол эр хүний мартагдсан зан төлөвийг агуулсан хүү байгаам.Аварга цолонд хүрч үзэгч олноо баясгаарай
Монгол эр хүний мартагдсан зан төлөвийг агуулсан хүү байгаам.Аварга цолонд хүрч үзэгч олноо баясгаарай
Хөөрхөн хүү шүү. Ямар гоё нэр өгөө вэ. Гүндүйгүй томоотой бяр чадалтай сүрхий бөх. Чи чалнаа. Олон олон амжилт хүсье.
Эрүүл энхийг хүсье:).
SAWN80955877
SAWN80955877
SAWN80955877
SAWN80955877
SAWN80955877
Маш их хөдөлмөрч хүн юм. Даруу, эрдэмтэй, ер нь Монгол эр хүний сайн бүхнийг шингээсэн залуу. Баяр хүргэе. Улам их амжлтыг ерөөе.
Bayr hvrgie Amjilt yragshaa
Бааьгай заан нтр хэн энд ийм нэр өгцийнбээ бамбарууш шиг л харагдаж бна кккк
SAWN80955877
SAWN80955877
SAWN80955877
SAWN80955877
SAWN80955877
SAWN80955877
SAWN80955877
SAWN80955877
Уг нь улсын арслан цолтой явах ёстой хүн шүү дээ.
Цэвэр шударга барилддаг, аливаа сэргээш хэрэглэглэдэггүй, ард түмний хайрыг даасан заан мань нас залуу байна, бяр хүч, уран бариддаан мэх ихтэй тул тун удахгүй Улсын наадамдаа түрүүлнээ. Бараг дараа жил бид үзэж баярласгаөя. Дунговь аймгийн Хулд сумын уугуул УБ хотын иргэн.
Цэвэр шударга барилддаг, аливаа сэргээш хэрэглэглэдэггүй, ард түмний хайрыг даасан заан мань нас залуу байна, бяр хүч, уран бариддаан мэх ихтэй тул тун удахгүй Улсын наадамдаа түрүүлнээ. Бараг дараа жил бид үзэж баярласгаөя. Дунговь аймгийн Хулд сумын уугуул УБ хотын иргэн.
Цэвэр шударга барилддаг, аливаа сэргээш хэрэглэглэдэггүй, ард түмний хайрыг даасан заан мань нас залуу байна, бяр хүч, уран бариддаан мэх ихтэй тул тун удахгүй Улсын наадамдаа түрүүлнээ. Бараг дараа жил бид үзэж баярласгаөя. Дунговь аймгийн Хулд сумын уугуул УБ хотын иргэн.
SAI80955877
SAI80955877
SAI80955877
SAI80955877
SAI80955877
SAI80955877
Амжилт хүсье
боожгойго барьж шээсэн бөгсөө арчсан хиртэй гараас нь боов авах гж нохой шг дайраад бга улныхныг ойлгох ухаан хайрлаач
Сайн бөх, сайхан ч эр хүн. Улсад түрүүлэхийг хүсьe.
Сайн бөх, сайхан ч эр хүн. Улсад түрүүлэхийг хүсьe.
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
SAWI80855877
SAWI80855877
SAWI80855877
SAWI80855877
SAWI80855877
Жаахан аатай байвал ч түрүүлэнэ дээ, хэт даруухан бгаад л бна даа.
SEXSEER VANXANDI80955877BOOB XXNO ANUSDAAD
Баавгай заан маань ”бэлтгэл дасгал”-аа хийгээд байна ... чадал тэнхээ, хүсэл тэмүүлэл байгаа тул өрсөлдөгч бөхөө шинжиж дараа давахаа л бодож байгаа байлгүй дээ ...
Барилдахгүй байж бно.