"Нөгөө бөх утсаа авсан уу" гэж өглөө бүр асууж байх уу!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 25

Улсын баяр наадмын комисс болон Үндэсний Допингийн Эсрэг байгууллагаас өнөөдөр юу гэж асуумаар байна вэ? гэвэл ердөө  энэ. “Нөгөө бөх утсаа авсан уу?”. Авсан бол допинг хэрэглэсэн хоёр дахь бөхийн нэрийг яаралтай зарлана уу! Хүний муу үзэх гээд яараад байгаа юм биш, бусад гэмгүй бөхчүүдийнх нь нэр давхар чирэгдээд байна.

Хэрвээ утсаа аваагүй бол утсаа автал хэдэн хоног хүлээх вэ? Үүнд наад дүрэм журамд чинь заалт гэж байна уу? Ер нь утсаа авах, мэйлээ унштал нь хүлээх ёстой юу?

Хоёр бөх допинг хэрэглэсэн гэмэгцээ аймгийн арсланг залуугийн нэрийг ажиггүй зарлачихаад нөгөөг нь зай авч хүлээгээд байх нь зөв үү?

Мөн Дрездений лаборатори яагаад Кёльны лаборатори руу гарьд Б.Гончигдамбын сорьцыг шилжүүлж, илүү нарийн шинжилнэ гэж байгаа хэрэг вэ? Дрездений лаборатори нь нарийн шинжилдэггүй, “бүдүүн” шинжилдэг гэсэн үг үү? Тэгвэл эхнээсээ бүтэн улсыг төлөөлсөн байгууллага байна даа, нарийн шинжилж тогтоодог газар нь сорьцуудаа шууд өгч болоогүй юм уу?

Утсаа авахыг хүлээх, гарьдын шинжилгээний нарийвчилсан хариуг хүлээх? Энэ хооронд энэ ард түмэн чинь хоорондоо талцаж, хов жив газар авч гүйцэх нь. Ажилдаа нямбай, шуурхай ажиллаж, ард иргэдийн сэтгэл санаагаар багахан наадвал дээргүй юу? Биллъярдын шаар өнхрүүлж буй юм шиг, гөлөг төөрүүлж буй мэт энэ ойлгомжгүй, нээлттэй биш байдлаас болж бөхчүүдийн нэр сэвтэж, монгол түмэн наадмынхаа дараа сэтгэл санаагаар наадуулаад таарч буйг ойлгож байна уу? Хэрвээ та бүхэн ажлаа цаг тухайд нь алдаа оноогүй хийж чадахгүй бол чаддаг хүмүүст нь байраа тавьж өгөх нь шударга ёсонд нийцэх биз ээ. Нөгөө бөх утсаа авсан уу? гэж өглөө бүр асууж байх уу?

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
олон улс(103.212.118.210) 2025 оны 07 сарын 27

Олон улсын дүрмэнд допингийн холбогдогч этгээд утсаа авахгүй бол хүлээнэ нэсэн заалт байдаггүй, уг этгээдээс үл хамааран нэрийг нь зарладаг. Нөгөө бөх утсаа авсан уу гэдэг онигоонд ортлоо ажлаа хийж чадахаа байсан арчаагүй нөхдийг гудманд гарга.

1  |  1
Өглөө (202.55.188.121) 2025 оны 07 сарын 28

Ичиг ичиг.. МАН гар зандан гийн бөхөөс илрээгүй юу

3  |  1
Чинзо(202.126.89.58) 2025 оны 07 сарын 27

Энэ олон хоног холбогдохгүй байна гэж байхгүй.Будлиулж завхруулах гэсэн оролдлого.Германы шинжилгээ зөв юм бол тэр этгээдтэй холбогдох ямарч шаардлага байхгүй.Германы шинжилгээ гол юм уу тэр бөхөнцрийн үг гол юм уу.

2  |  0
s(103.212.118.104) 2025 оны 07 сарын 26

SAWI80955877

0  |  0
s(103.212.118.104) 2025 оны 07 сарын 26

SAWI80955877

0  |  0
s(103.212.118.104) 2025 оны 07 сарын 26

SAWI80955877

0  |  0
s(103.212.118.104) 2025 оны 07 сарын 26

SAWI80955877

0  |  0
s(103.212.118.104) 2025 оны 07 сарын 26

SAWI80955877

0  |  0
s(103.212.118.104) 2025 оны 07 сарын 26

SAWI80955877

0  |  0
s(103.212.118.104) 2025 оны 07 сарын 26

SAWI80955877

0  |  0
Иргэн (66.181.187.175) 2025 оны 07 сарын 27

Германы лабораторийн шинжилгээтэй юм ярих хэрэггүй Герман улс гэдэг чинь хоцрогдсон Монгол улсад томдоно шүү!!! Дэлхийн шилдэг технологи хаан бн Герман улсад бнаа !! Түүний оронд наад бухнуудаа утсаа авдаг болгох шаардлагатай!!!

3  |  1
Michael Gard(193.148.19.42) 2025 оны 07 сарын 26

HVALA BOGU DA JOŠ UVIJEK IMAMO NEKE POŠTENE ONLINE ZAJMODAVCE.\nImate priliku dobiti zajam u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) do 5.000.000 (€, $, KUNA) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez ikakvih naknada. KONTAKT PODACI....\nViber: 385915608706\nWhatsApp: 385915608706\nE-mail: hybridalliantcreditunion@gmail.com

1  |  0
S(103.212.118.104) 2025 оны 07 сарын 26

SAWI80955877

2  |  0
Зочин(202.126.91.57) 2025 оны 07 сарын 26

Утсаа аваач ээ, кк

1  |  0
Зочин(202.9.40.236) 2025 оны 07 сарын 26

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

1  |  0
Мөнх(202.126.90.191) 2025 оны 07 сарын 27

Нэг муухан бөх бсан бол аль хэдийнээ нэрийг нь зарлачихсан бгаа даа.

2  |  1
S(103.212.118.104) 2025 оны 07 сарын 26

SEXSEER VANXANDI80955877ANUSDI BOOW XXN SEXSEER

1  |  0
S(103.212.118.104) 2025 оны 07 сарын 26

SEXSEER VANXANDI80955877ANUSDI BOOW XXN SEXSEER

1  |  0
S(103.212.118.104) 2025 оны 07 сарын 26

SEXSEER VANXANDI80955877ANUSDI BOOW XXN SEXSEER

1  |  0
S(103.212.118.104) 2025 оны 07 сарын 26

SEXSEER VANXANDI80955877ANUSDI BOOW XXN SEXSEER

1  |  0
S(103.212.118.104) 2025 оны 07 сарын 26

SEXSEER VANXANDI80955877ANUSDI BOOW XXN SEXSEER

1  |  0
S(103.212.118.104) 2025 оны 07 сарын 26

SEXSEER VANXANDI80955877ANUSDI BOOW XXN SEXSEER

1  |  0
Зочин(202.126.91.57) 2025 оны 07 сарын 27

Утсаа авахгүй байх хамаагүй, мэйл хаяг руу нь шинжилгээний дүнг илгээгээд мэдэгдсэнд тооцоод нэрийг зарлаж болно ш дээ, зарлах сонирхолгүй л байна даа

2  |  0
Close menu