Улсын их баяр наадмын допингийн шинжилгээний хариуны талаар мэдээллийг өнөөдөр Баяр наадмыг зохион байгуулах хороо болон Үндэсний Допингийн эсрэг байгууллагын төлөөлөгчид хийлээ.
Мэдээлэлд дурдсанаар бол үндэсний их баяр наадмаар 4 болон түүнээс дээш давсан 32 бөх мөн сур харвааны тамирчид гээд нийтдээ 48 тамирчны сорьцыг Германы Дрезден хот дахь Дэлхийн допингийн эсрэг байгууллагын албан ёсны итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн байна.
Энэхүү 48 тамирчны 47-гийнх нь хариу өнөөдрийн байдлаар эцэслэн иржээ. Ирсэн хариунаас хоёр тамирчны сорьцоос допинг илэрсэн байна. Энэ хоёр тамирчны нэг нь улсын наадмаар 4 давсан Хэнтий аймгийн арслан Н.Баяржаргал. Нөгөө бөхийн нэрийг харин зарласангүй. Учир нь тухайн тамирчинд эхэлж танилцуулах ёстой юм байна. Тамирчинтай холбоо барьж чадахгүй байгаа учир энэ удаад нэрийг нь энэ удаад зарлах боломжгүй гэсэн юм.
Харин улсын баяр наадмаар дөрөв давсан улсын гарьд Б.Гончигдамбын сорьцыг Дрездений лабораториос шилжүүлж, Германы Кёльн хотын өөр нэгэн итгэжмлэгдсэн лабораторид нарийвчлан шинжлэх шаардлагатай болсон аж. Нарийвчилсан шинжилгээний хариу гартал ойролцоогоор сарын хугацаа шаардлагатай гэлээ.
Допингийн шинжилгээний хариуг удааж мэдээлж буй талаарх асуултад хариулахдаа “Өмнөх жилийнхээс нэг хоногоор хоцорч мэдээллээ. Учир нь хориглосон бодис илэрсэн тамирчинтай холбоо барьж, шинжилгээний хариуг танилцуулах гэсэн. Гэвч холбогдож чадаагүй учир нэрийг нь зарлалгүйгээр өнөөдөр мэдээлэл өгч байна” гэсэн утгатай хариулт өгөв.
Аймгийн арслан Н.Баяржаргалын хувьд энэ жилийн улсын баяр наадмаар нэгийн даваанд аймгийн начин Л.Бат-Амгалан, хоёрын даваанд улсын харцага Х.Гантулга, гурвын даваанд улсын арслан Х.Мөнхбаатарыг, дөрвийн даваанд улсан аварга С.Мөнхбатыг тус тус даваад тавын даваанд улсын арслан Б.Орхонбаярт унасан.
Улсын гарьд Б.Гончигдамбын хувьд гурвын даваанд аймгийн арслан С.Занданхүүг, дөрвийн даваанд цэргийн арслан Б.Өлзийсайханыг даваад, тавын даваанд аймгийн арслан буюу улсын гарьд цол хүртсэн Н.Өсөхбаярт тахим өгсөн.
Сэтгэгдэл ( 17 )
SAWI80955877
SAWI80955877
SAWI80955877
SAWI80955877
Одоо параламентаа 2 танхимтай болгож төрөө ард түмэн хянахгүй бол улс хөгжихгүйнээ төрд гарсан эрхмүүдийг буруутгах аргагүй хөрс нь бохир болохоор бохир хөрснөөс хогийн ургамал л ургана
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
32 buhuus avsiin bol yagaad 5d unasan.buhchuudees n avaad baigaan bol.Tegvel shuud 64.buhuus avah yostoi yum bishuu
BOOW XXNO ANUSDI80955877SEXSEER VANXANDI
хор найруулах нь дээ
хор найруулах нь дээ
BOOB XXNO80955877VANXANDI
яагаад мэдээлэлний хариу нь үзүүр түрүүний 2 бөхийн шээсний шинжилгээн дээр гарсан байхад юун Гончигдамба, Баяржаргал болоод явчихваа, допингийн шинжилгээний хариуг шууд зарлах ёстой, допингийн бизнэсс. шал буруу явчихлаа, 2 бөхийн шинжилгээ
Допингийн эсрэг дүрэмд допингийн хяналтын хуудсан дээрх гэрийн хаяг и мэйл руу шуудандаад л мэдэгдсэнд тооцно шдээ. Яагаад балайраад байгаан
kholbogdson kholbogdoogui ter chini ilersen ni unen yum bol yakhaaraa ingej orkddog bainaa, ter chini mongold l baigaa biz dee
kholbogdson kholbogdoogui ter chini ilersen ni unen yum bol yakhaaraa ingej orkddog bainaa, ter chini mongold l baigaa biz dee
kholbogdson kholbogdoogui ter chini ilersen ni unen yum bol yakhaaraa ingej orkddog bainaa, ter chini mongold l baigaa biz dee
kholbogdson kholbogdoogui ter chini ilersen ni unen yum bol yakhaaraa ingej orkddog bainaa, ter chini mongold l baigaa biz dee