“Монгол Улс: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Швейцарын Холбооны Улсын Цюрих хотын Ритберг музейд болов.
Нээлтэд Монголын талаас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн, Чингис хаан үндэсний музейн Захирал, академич С.Чулуун, НҮБ-ын Женев дэх төв болон Олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч бөгөөд Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа нар, Швейцарын талаас Цюрих хотын захирагч Корин Маух, Ритберг музейн Захирал Аннетт Багвати нар оролцов.
Тус үзэсгэлэн нь 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Цюрих хотын Ритберг музейд дэлгэгдэх юм. Нүүдэлчдийн ахуйн соёлоос эхлэн Түрэгийн Улс, Монголын эзэнт гүрэн, орчин цагийн Монгол Улсаар үзэгчдийг аялуулах зорилготой уг үзэсгэлэнд Чингис хаан үндэсний музей, Хархорум музей, Шинжлэх Ухааны Академийн харьяа Археологийн хүрээлэнгээс нийт 162 дэсийн 235 үзмэр, дүрслэх урлаг, гэрэл зургийн бүтээлүүд багтаж байна.

Сэтгэгдэл ( 0 )