"Метро ба газар доорх байгууламж олон улсын туршлага" сургалт эхэллээ

2025 оны 06 сарын 12

"Метро ба газар доорх байгууламж олон улсын туршлага" сургалт эхэллээ. Уг сургалтад Герман, Япон, Тайвань, Солонгос улсын барилгын салбарын эрдэмтэн, инженерүүд илтгэл танилцуулж, туршлага солилцож байна.


Мөн метро системийн төлөвлөлт, инженерийн шийдэл, аюулгүй байдал, барилгын шинэ техник, технологийн хэрэглээ, байгаль орчинд үзүүлэх нөлөө зэрэг сэдвийг хөндөн хэлэлцэв. 

Ташрамд, Монголын барилга, авто зам, дэд бүтцийн салбарын инженерүүд эдгээр арга хэмжээгээр дамжуулан олон улсын шилдэг туршлагыг судалж, цаашдын бодлого ,төсөл хөтөлбөртөө тусгах, хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

Уг сургалт маргааш “Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр олон улсын дугуй ширээний ярилцлагаар үргэлжилнэ. Энэ үеэр Монгол улсад ТХХТ-ийн талаарх, бодлого, Монгол Улсад хэрэгжих мега төслүүд, гадаад улс орнуудад хэрэгжсэн мега төслүүдийн төр ба хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, үр нөлөө, туршлагын талаар хэлэлцэх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зүч(103.212.162.182) 2025 оны 06 сарын 12

хэзээ эхлэх юм бол. Олон удаа туршлага судаллаа одоо эхлэх болсон байхаа. Зун ч мөдхөн дуусна шүү дээ...

0  |  0
Close menu