ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 28

Өнөөдөр 2025.05.28. Энэ оны 148 дахь өдөр бөгөөд он дуусахад 217 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 00 минутад мандаж, 20 цаг 39 минутад жаргана.

Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 29 хэм дулаан, шөнөдөө 2 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах олон улсын өдөр, Өлсгөлөнтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.  Хорватад Зэвсэгт хүчний өдөр, Азербайжанд Бүгд найрамдах улсын өдөр, ОХУ, Беларус, Киргизэд Хилчдийн өдөр, Филиппинд Төрийн далбааны өдөр, АНУ-д Тогорууны баярыг тэмдэглэж байна.

Өнөөдөр Америкийн жүжигчин, дуучин, кино найруулагч Сондра Локк, Австралийн поп дуучин Кайли Миноуг, Италийн жүжигчин Кьяра Мастроянни, Их Британийн жүжигчин Кэри Маллиган, Германы хаалгач Ханс Йорг Батт, Английн хөлбөмбөгч Кайл Уолкер, Францын хөлбөмбөгч Александр Лаказетт зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

2007: Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд, БХЯ-ны сайд М.Сономпил нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Цэргийн төв хорооны гишүүн, ХАЧА-гийн жанжин штабын дарга Лян Гуанлитэй тус тус уулзжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1863 оны энэ өдөр Бостонд Америкт анх удаагаа зөвхөн өнгөт арьстай цэргүүдээс бүрдсэн хороо байгуулжээ.

1918 онд Армен улс тусгаар тогтнолоо зарлажээ. Мөн оны энэ өдөр Азербайжан улс тусгаар тогтнолоо зарлаж, Азербайжаны Ардчилсан Бүгд Найрамдах Улс байгуулагдав.

1970 оны энэ өдөр Баруун Германд анх удаа мэдрэлийн эдийг амжилттай шилжүүлэн суулгав.

1976 онд Москва хотод ЗХУ болон АНУ-ын хооронд энхийн зорилгоор газар доор цөмийн туршилт хийх гэрээ үзэглэжээ.

1993 онд Монако улс НҮБ-ын 182 дахь гишүүн болов.

1995 оны энэ өдөр Сахалинд газар хөдөлсний улмаас 2000 гаруй хүн амиа алдав.

2011 оны энэ өдөр Мальтад гэр бүл цуцлахыг бүх нийтийн санал асуулгаар зөвшөөрчээ.

2016 оны энэ өдөр АНУ-ын Цинциннати амьтны хүрээлэнгийн эр гориллагийн торонд гурван настай хүү унаж, сармагчныг буудаж байжээ.

Билгийн тооллын 1. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал нас ахар болно

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu