ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 22

Өнөөдөр 2025.05.22. Энэ оны 142 дахь өдөр бөгөөд он дуусахад 223 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 06 минутад мандаж, 20 цаг 32 минутад жаргана.

Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 20 хэм дулаан, шөнөдөө 7 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын биологийн олон янз байдлыг хамгаалах өдөр бол еврей ард түмэн Иерусалимийн өдөр, Йеменд Нэгдсэн улсын баяр, Киргизэд Зэвсэгт хүчний өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Сербийн теннисчин Новак Жокович, Английн загвар өмсөгч Наоми Кэмбелл, Нобелийн энх тайвны шагналт Умард Ирландын тэмцэгч Бетти Уиллиамс, Нобелийн шагналт Америкийн физикч Шүжи Накамүра, Японы найруулагч Хидэаки Анно, Украины улс төрч  Арсений Яценюк нарын алдартнууд төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдал:

853 онд Норвегийн хааны хүү Олаф Белый викинг, даничуудыг эзэлж, Дублиныг нийслэл хотоор зарлалаа.

1846 онд Нью-Йорк хотод мэдээллийн “Associated Press” агентлаг байгуулагджээ.

1906 оны энэ өдөр ах дүү Райт нисдэг аппаратынхаа зохиогчийн эрхийг авчээ.

1926 онд Хятадын коммунистууд Гоминдан намын даргаар Чан Кай Шиг сонгов.

1966 оны энэ өдөр 16 настай Брюс Спрингстин “The Castiles” хамтлагтайгаа анхныхаа дуу болох “That’s What You Get”-г бичүүлжээ.

2003 онд Пол Маккартни Санкт-Петербургийн консерваторийн Хүндэт  профессор болсон байна.

2010 онд Энэтхэгийн Мангалурт Boeing 737 онгоц сүйрч, 158 хүн амиа алджээ.

2014 оны энэ өдөр БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах улсын нийслэл Өрөмчид бөмбөг дэлбэрч, 43 хүн амиа алдан, 91 хүн шархаджээ.

2015 онд Ирланд улсын парламент ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрсөн дэлхийд анхны улс болов.

2017 оны энэ өдөр Манчестерт болсон Ариана Грандегийн концертын үеэр алан хядах ажиллагаа болж, 23 хүн амиа алдав.

Билгийн тооллын 25. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал нүд бүрэлзэн улцайна

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu