Өнөөдөр 2025.05.21. Энэ оны 141 дахь өдөр бөгөөд он дуусахад 224 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 07 минутад мандаж, 20 цаг 31 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 17 хэм дулаан, шөнөдөө 5 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн яриа хэлэлцээ, хөгжлийн төлөөх соёлын олон янз байдлын өдөр тохиож байна. Унгарт энэ өдөр Цэрэг, эх орончдын өдөр бол Чилид Тэнгисийн цэргийн өдөр, Энэтхэгт Терроризмын эсрэг тэмцлийн өдөр, Черногорт Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.
Өнөөдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Америкийн жүжигчин Ник Кассаветис, Словакийн анхны сансрын нисэгч Иван Белла, Америкийн жүжигчин Файруза Балк, Норвегийн биатлонч, Олимпын аварга, дэлхийн хоёр удаагийн аварга Тирил Экхофф зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1981 оны энэ өдөр БНМАУ, БНХАУ-ын Засгийн газрын хооронд тус онд харилцан бараа нийлүүлэх протоколд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ.
2015 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй хэлэлцээ хийж, дипломат паспорт эзэмшигч иргэдийг визээс чөлөөлж, энгийн паспортод олон удаагийн виз олгодог болгохоор шийдвэрлэв.
Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1792 онд Унзэн галт ээл дэлбэрч, 15 мянган хүн амиа алдав. Энэ нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн таван том галт уулын дэлбэрэлтийн нэг юм.
1851 оны энэ өдөр Австралид анх удаагаа алт олджээ.
1864 оны энэ өдөр Орос-Черкессийн дайн дуусчээ.
1881 оны энэ өдөр Клара Бартон Америкийн Улаан загалмай нийгэмлэгийг үүсгэн байгуулсан.
1904 оны энэ өдөр Парист Олон улсын хөлбөмбөгийн холбоо үүсгэн байгуулагджээ.
1928 оны энэ өдөр Уолт Дисней Микки Маусын зургийг ашиглах давуу эрхийн патент авсан байна.
1945 оны энэ өдөр Сири, Ливан улсууд Францаас тусгаар тогтнож буйгаа зарлажээ.
1991 оны энэ өдөр Энэтхэгийн Ерөнхий сайд Ражив Гандигийн амь насыг хөнөөв.
2019 оны энэ өдөр Microsoft компани Windows Server 2019 үйлдлийн системийг гаргав.
Билгийн тооллын 24. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )