Өнөөдөр 2025.05.20. Энэ оны 140 дахь өдөр бөгөөд он дуусахад 225 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 08 минутад мандаж, 20 цаг 30 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 16 хэм дулаан, шөнөдөө 4 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн зөгийн өдөр, Дэлхийн хэмжилзүйн өдөр тохиож байна. Камерунд энэ өдөр Нэгдсэн улсыг тунхагласны өдөр бол Саудын Арабд Тусгаар тогтнолын баяр, Украинд Банкны ажилтнуудын өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Чехийн хөлбөмбөгийн хаалгач Петр Чех, Америкийн реп дуучин Баста Раймс, Оскар, Грэммийн шагналт дуучин Шер, Японы Ерөнхий сайд асан Ёшихико Нода, Камеруны нэрт хөлбөмбөгч Рожер Милла зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1873 оны энэ өдөр загвар зохион бүтээгч Леви Страусс, Жейкоб Дейвис нар цэнхэр жийнсэн өмдний зохиогчийн эрхийг авчээ.
1927 оны энэ өдөр Саудын Араб Их Британиас тусгаар тогтножээ.
1970 оны энэ өдөр Мао Зэ Дун Америкийн империализмын эсрэг дэлхийн хувьсгал хийхийг уриалав.
2012 оны энэ өдөр Монголын сүмоч Кёкүтэнхо Зуны тэмцээнд түрүүлж, хамгийн ахмад түрүү бөхийн рекордыг тогтоожээ.
2019 оны энэ өдөр Владимир Зеленский Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.
Билгийн тооллын 23. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )