Э.Оюунболдын эффект буюу эргэн бадарсан хүсэл

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 29

Урт гарт Маамын Лхагва арслан улсын наадамд нэг түрүүлж, хоёр үзүүрлэсэн, гэхдээ бүр ес давж үзүүрлэсэн амжилттай тул наанадаж аварга, цаашилбал даян аварга ч цолыг нэхэн олгож болохоор хүчтэн байсан талаар яриа сар орчим л өрнөлөө.

Энэ алдартай амжилттай бас хэлмэгдсэн адармаатай  намтартай бөхийн нэрэмжит барилдаанд бас л амаргүй замналтай арслан Э.Оюунболд барилдсан нь түүний Бөхийн өргөөнд хоёр жил гаруйн дараа дахин гарсан нь байв. Ер нь барилдаагүй цаг хугацааг нь тооцож үзвэл хоёр гурван жилээр ч тогтохгүй гэдгийг бөх сонирхогчид андахгүй.

Улсын наадмын дэвжээнд хүчтэй өрсөлдөгчөө давчихаад цээж ханхалзуулан алхах омголон дүртэй энэ залууг эргээд барилдах сургаар Бөхийн өргөө дүүрч, залгаад ойрд зодоглоогүй хүчтэнүүд барилдаж эхлэв.

2018 оноос хойш "Бөхийн өргөө"-нд гараагүй Улсын арслан Х.Мөнхбаатар дараагийн барилдаанд нь зарлаж байгаад гарлаа. Бүтэн долоон жил албан ёсны барилдаанд гараагүй арслангийн сэтгэлийн утсыг хөндөж, хайртай дэвжээнээ дахин гарах хүслийг төрүүлсэн нь Э.Оюунболдын дахин барилдсан нь байв.
 


Барилдах эрхээ тодорхой шалтгааны улмаас найман жилээр хасуулж нэг үзсэн, бүр бүх насаар нь ч барилдуулахгүй тухай яриа гарч байсан тул Э.Оюунболдыг эргээд дэвжээнээ гарсанд олзуурхсан нь ч, бухимдсан нь ч байсан л биз. Бөх сонирхогчдын дунд байнга өрнөдөг, үзэлцүүлдэг яриа бол зарим бөхөд 8 жил өгснөө заримыг нь болохоор 11 сар л барилдуулахгүй гэсэн шийдвэр гаргадаг нь. Заримынх нь цолыг хурааснаа, заримд нь шийтгэл ногдуулалгүй өнгөрөөдөг нь. Заримынх нь нэрийг зарласнаа, заримыг нь уучлалт гуйсан тул нэрийг нь зарлахгүй байж болно гэж хэлээд өнгөрдөг нь юм. Магадгүй тийм ч учраас Э.Оюунболдыг эргээд барилдахад ихэнх хүн олзуурхсан байх.
 


Х.Мөнхбаатар арслантай хамт Хөвсгөл нутгийн өөр нэгэн арслан Ц.Содномдорж мөн гарлаа. Ганган Со бол наадам дөхүүлээд гарч, янз байдлаа мэдэрч буй нь биз. Мөн Э.Оюунболд барилдсан нь эргээд гарахад нь яаруулсан ч байхыг үгүйсгэхийн аргагүй. Мөн улсын харцага Шарын Мөнгөнбаатар нэрээ өгч, дэвжээндээ дахин гарлаа. Тэгвэл хэдхэн цагийн өмнө улсын харцага Арслангийн Бямбажав мөн эргээд барилдах тухай ам нээжээ. Тун эвгүй хурц барилдаантай Увс нутгийн харцагыг барилдахыг ойрын хэдэн жил харсангүй.
 


Өөрөө бол “Х.Мөнхбаатар арслангаа барилдахыг хараад бөх хүнийхээ хувиар нэг зүйл бодлоо. Юу гэвэл Монголын үндэсний бөхийн холбооноос албан ёсоор +40 насны Улс, аймаг, сумын цолтой бөхчүүдийн барилдаан зохион байгуулах хэрэгтэй юм шиг санагдлаа. Маш олон сайхан бөхчүүд зодоглоно доо. Би ч хувьдаа гармаар л байна. Үеийн сайхан бөхчүүдтэйгээ хүч үзэх сайхан шүү дээ. Үзэгч түмэн харин яадаг бол" хэмээн бичжээ. Барилдах хүсэл нь бадраад байгаа хүний үг л дээ.

МҮБХ хэдэн жилийн өмнө 45-аас дээш насны бөхчүүдийн дунд барилдаан зохиож, улсын начин Бүдээбазарын Адъяахүү түрүүлж байлаа. Тэгэхэд Д.Мөнх-Эрдэнэ арслан “Адъяахүү чинь тийм нас ахисан хүн билүү?” гэж асуухад “45 хүрсэн л дээ” гэх хариу өгч байсан санагдана.

Тэгвэл одоо МҮБХ бөхчүүдийн энэ идэвхжилтийг ашиглаад 40+ юмуу, 45+ насны бөхчүүдийн барилдааныг дахиад зохиох суурь үүсэх шиг. Хэдийгээр улсын наадмаар амжилт гаргах тухай яриа биш ч гэлээ харьцангуй нас ахисан бөхчүүд барилдах нь тэдний залуу насыг мэдэх, одоо хэрхэн барилдахыг харах хүсэлтэй хүмүүсийн сонирхлыг татахын зэрэгцээ мөн бэлтгэл сургуулилтаа хийх, эрүүл байхад нь дэмтэй санагдана. Тиймээс ахмад бөхчүүдийн барилдааны тодорхой товлосон хуваарьтай байвал бөх сонирхогчид үзээд занших магадлал бий.

Магадгүй бүр дархан аваргууд ч барилдая гэж бодох юм билүү. Агваансамдангийн Сүхбат, Гэлэгжамцын Өсөхбаяр аваргууд бол бэлтгэлээ бүрэн хаячихаагүй л явах учиртай. Үүн дээр өөр хэн ч нэмэгдээ билээ. Эрс шийдэмгий зантай, эрч хүчээр дүүрсэн гарьд Ц.Цэрэнпунцаг, улсын арслан Батжаргалын Ганбат, өөр хэн байдаг билээ, өө тийн Доржпаламын Ганхуяг арслан гээд зодог шуудгаа эргээд авдарнаасаа гаргах ч юм билүү...
 


Дөрөвдүгээр сарын дундаас хойш буюу ердөө сүүлийн 10 хоногт Монгол бөхөд өрнөөд буй энэ бөхчүүдийн идэвхжилтийг Э.Оюунболдын эффект гэж хэлж болох биз ээ. Хэнээс, юунаас, хэрхэн үүдсэнээс үл хамааран энэ идэвхжилтийг МҮБХ ашиглаж, барилдахаа больсон ч гэлээ барилдах хүсэлтэй бөхчүүдээ эргэн дэвжээнээ гаргах замаар эрүүл мэндийг нь тэтгэх, эргээд залуу бөхчүүдэд үлгэр дуурайлал болгох, үзэгч түмнийг баясгах боломж юм. Халдвал хар халзанд нь гэдэг шиг МҮБХ-ны тэргүүн, улсын заан Цэрэндашдоржийн Магалжав ч гэсэн бие нь жавхайсан сайхан л харагдана лээ...Мөн улсын гарьд Ишдоржийн Доржсамбуу ч гэсэн МҮБХ-нд байгаа даа...Барилдахыг нь хармаар л байна шүү...

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.88.3) 2025 оны 04 сарын 30

Сайхан бөхчүүдээ сайхан цагаар нь дурсаж үлдсэн дээр байхаа.Одоо нас ахисан хүмүүс дэмий байх.Нэг их сайхан арагдахгүй л байх.

0  |  0
Нарийссан гуя(202.9.46.251) 2025 оны 04 сарын 30

Хөгшчүүл барилдах дэмий. Муухай харагддаг.

0  |  0
Арван Баядын Бурмаа(202.126.90.176) 2025 оны 05 сарын 01

Оюунболд барилдахгүй байсан нь дээрдээ.Өгөр халхууд бие биенээ дэмжихгүй,хоорондоо л хөлөө жийлцээд нэгнээ дээш нь гаргадаггүй,Хөлдүү буриадууд архинд дуртай,хөөрүү зантай...

0  |  1
S(103.212.117.200) 2025 оны 04 сарын 29

SADARLI80955877VANXANDN ANUSN

0  |  0
S(103.212.117.200) 2025 оны 04 сарын 29

SADARLI80955877VANXANDN ANUSN

0  |  0
S(103.212.117.200) 2025 оны 04 сарын 29

SADARLI80955877VANXANDN ANUSN

0  |  0
Со(66.181.184.61) 2025 оны 05 сарын 01

Хөөрхий хэлмэгдсэн шүү арслан маань

1  |  0
Зочин(202.9.40.216) 2025 оны 04 сарын 29

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
S(103.212.117.200) 2025 оны 04 сарын 29

ANUSDI BOOW XXNO80955877VANXANDNAA

0  |  0
халх(203.91.115.38) 2025 оны 05 сарын 01

оюунболд бол хөгийн адгийн шаар энгийн хүмүүст агсан согтуу тавьж зодож дээрлэхдэг их муу хүн бас гурван удаа допин хэрэглэсэн тариатай сэвс

0  |  1
Close menu