Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган аймагт болов. Хуралдаанаар хэлэлцсэн нэг гол сэдэв нь Эрдэнэтийг түшиглэж “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр” байгуулах тухай байлаа. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр хэлэхдээ “Хойд бүсийн төлөвлөлтөд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 14 мега төслийн нэг болох зэс боловсруулах үйлдвэр багтаж байна. Монгол Улс бол зэсийн орон. Бид зэсийн баяжмалыг олон жил экспортод гаргалаа. Одоо аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлж нэмүү өртөг, ажлын байр бий болгон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цаг болсон. Зэс боловсруулах цогцолбор байгуулснаар Эрдэнэтээс гарч байгаа 600 мянган тонн 22-23 хувийн агуулгатай зэсийг хайлуулж эцсийн буюу катодын зэс үйлдвэрлэх зорилготой.
Тус үйлдвэр 2028 он гэхэд ашиглалтад орно.Үйлдвэрийг дагаж дагуул компаниуд бий болно. Гаргасан катодын зэсээр усны хоолой, зэс утас, зэс бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, зэсийн нунтаг хүртэл хийж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
Зэс олборлож баяжмал болгох баяжмалаас катодын зэс гаргах явц нь эдийн засгийн агуулгаараа ач холбогдол багатай. Харин катодын зэсээс бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд эдийн засгийн үр өгөөж зургаагаас долоо дахин нэмэгдэнэ. Зэс хайлуулах үйл ажиллагааны үед хүхрийн исэл ялгарна. Энэ ислийг фосфорит, фосфаттай нэгтгэж фосфоритын бордоо гаргах боломжтой. Энэ нь хөдөө аж ахуйн салбарт нэн тэргүүнд тулгамдаад буй бүтээгдэхүүн юм. Нийт 800 саяас нэг тэрбум орчим ам.долларын өртөгтэй гаднын хөрөнгө оруулалтаар бүтэх цогцолборын ТЭЗҮ-г боловсруулаад тендер зарлахын өмнөх шатанд явж байна. Мөн хаанахын ямар технологийг ашиглаж, ямар хөрөнгө оруулалтаар, үйлдвэрийг хэрхэн барих вэ гэдэг тендерийг удахгүй зарлана” гэлээ.
Зэс боловсруулах үйлдвэр байгуулах хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 48 мВт-аар өргөтгөжээ. Мөн бүсийн хэмжээнд Сэлэнгэ аймаг, Эрдэнэтийн хооронд ус дамжуулах байгууламжийг өргөтгөж шинэчилсэн байна. Үйлдвэр ашиглалтад орсноор 124.1 мянган тонн катодын зэс боловсруулах юм.
Сэтгэгдэл ( 2 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00