“Anuxai’s fitness show”-ны хүндэт зочин - "Амаргүй" АМРАА НАЧИН

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 04 сарын 28

Дасгал хөдөлгөөнөөр дамжуулан эрүүл, галбирлаг биетэй болохыг хүссэн бүсгүйчүүд энэ хавар “Anuxai’s fitness show”-гаар бүрэн дүүрэн амьсгалж байна.

Нэвтрүүлгийн гурав дахь дугаарт Монголын нэрт холимог тулаанч Д.Батгэрэл зочноор уригдан, бүсгүйчүүдтэй хамт жин хасах, дасгалын ачааллыг хэрхэн даван туулах тухай хувийн зөвлөгөө өгсөн бол өнөөдөр үзэгчдэд хүрэх тав дахь дугаарын зочноор Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Улсын начин Д.Амарсайхан оролцжээ.

Бөх сонирхогчдын шүтээн, бүсгүйчүүдийн краш “Амаргүй” Амраа начин “Anuxai’s fitness show”-ны оролцогчидтой хамт цагийг хэрхэн өнгөрүүлснийг тав дахь дугаараас хүлээн авч үзэх нь ээ.
 


Дасгал сургуулилт, хоолны дэглэм, түүнээс үүдэлтэй сэтгэл зүй, зан харилцааны тогтворгүй байдал үүсэх гэхчлэн бүсгүйчүүд маань дугаараас дугаарын хооронд огт төсөөлөөгүй саад, бэрхшээлтэй нүүр тулсаар байгаа бололтой.

Өөрчлөлтийг өөрсдийн биеэр мэдэрч, амьдралдаа шинэ дадал, хэмнэл суулгах гэж бүх оролцогчид хичээж байгаа ч тэсвэр тэвчээр алдах үе гарсаар л байна...

Бүсгүйчүүд дахин нэг хүндхэн өдрийг өнгөрүүлж, оролцогч Маргад-Эрдэнэ бэлтгэлийн заалыг орхин гарчээ... Анухай багшийн хатуу шаардлагыг хүлээн зөвшөөрсөнгүй юу, эсвэл түүнд үнэхээр шантрах зүйл тохиолдов уу? Шулуун шударга үгтэй, хэзээ ч, ямар ч үед өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй, цэгцтэй илэрхийлж чаддаг Маргад-Эрдэнэ яагаад багштайгаа ам зөрөв? Хатуу, чанд шаардлагатай Анухай багш оролцогчдодоо энэ өдөр ямар даалгавар өгөв... Эдгээр асуултын хариулт үнэхээр сонирхол татаж байна.
 


Эрүүл, чийрэг бие бялдрыг бүтээх эрч хүч нэмэгч “Anuxai’s fitness show”-ны 5 дахь дугаар өнөөдөр ТВ8 телевизээр үзэгчдэд хүрнэ.

Шоу нэвтрүүлгийн шинэ дугаар долоо хоногт хоёр удаа буюу даваа, пүрэв гариг бүрийн 20:30 цагаас цацагдаж байгааг дахин сануулъя.

45 хоногийн хугацаанд дасгал хөдөлгөөн, зөв хооллолтын нөлөөгөөр илүүдэл жингээ хасаж, галбиржиж чадсан нэг оролцогч шоу нэвтрүүлгийн ялагч болж, “Lexus” маркийн авто машины эзэн болох болно.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.179.225) 2025 оны 04 сарын 29

Хоронзон гишүүн хөөрхөн байна шүү

1  |  0
Bold(95.117.25.94) 2025 оны 04 сарын 30

nad mes zaslin butegdehun huhen chin mergejlin bagsh bish shu de hamag holig n hasad dasgalar nuded bhar todorhoi hugatsand yamar h hun turna gehde naaan turshde im deglemer hun yawj chadahgui shou dusla za sn l bol heseg hugatsani dara delbe targalna unig shinjleh uhan gedin mal lin

1  |  0
Bold(95.117.25.94) 2025 оны 04 сарын 30

nad mes zaslin butegdehun huhen chin mergejlin bagsh bish shu de hamag holig n hasad dasgalar nuded bhar todorhoi hugatsand yamar h hun turna gehde naaan turshde im deglemer hun yawj chadahgui shou dusla za sn l bol heseg hugatsani dara delbe targalna unig shinjleh uhan gedin mal lin

1  |  0
S(59.153.113.28) 2025 оны 04 сарын 28

ANUSDN80955877

0  |  0
dd(202.9.40.110) 2025 оны 04 сарын 30

Анушайс фитнесс шоу гэж унших уу?

1  |  0
Close menu