Гадаад валютын албан нөөц 2024 оны эцэст түүхэн дээд хэмжээнд хүрч нэмэгдсэн. Гэвч он гарсаар хөгжингүй улс орнуудын гадаад худалдааны нөхцөл байдал, түүнээс үүссэн тодорхой бус байдалтай холбоотойгоор дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ, тэр дундаа нүүрсний үнэд нөлөөлж, улмаар Монгол Улсад богино хугацаанд валютын орох, гарах урсгалд зөрүү үүсгэсэн юм. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар болон Монголбанкны зүгээс гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч, тогтмол арга хэмжээ авч ажилласнаар гадаад валютын улсын нөөц 5.0 тэрбум ам.доллар орчимд хадгалагдаж байна. Энэ нь валютын төлбөртэй барааны импортоор илэрхийлэгдсэн дүнгээр тооцвол олон улсын жишиг доод түвшнээс харьцангуй өндөр үзүүлэлт юм.
Монголбанкны зүгээс 2025 оны эхний улиралд гарсан энэ эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүүг арилгах, мөн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог саадгүй явуулах зорилгоор валютын дуудлага худалдааг тогтмол зохион байгуулж байгаа. Тухайлбал, хамгийн сүүлд буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаанд банкуудаас ирүүлсэн 113.5 сая ам.доллар худалдан авах саналыг Монголбанк 100 хувь биелүүлж, гадаад төлбөр тооцоог саадгүй явуулах чиглэлд арга хэмжээ авч ажиллаж байна. Түүнчлэн бэлэн валютын захын эргэлт нь валютын захын нийт эргэлтийн 5-аас бага хувийг эзэлдэг боловч бэлэн валютын зах дээр эрэлт өссөн нь бэлэн валютын ханшийн зөрүү өсөхөд нөлөөлжээ.
Энэ нь бэлэн валютын зузаатгалтай холбоотой боловч нөгөө талаас спекулятив үйл хөдлөл байгаа эсэхийг Монголбанкны зүгээс Санхүүгийн зохицуулах хороотой хамтран шалган, судалж байна. Цаашид дэлхийн зах зээлд алт зэсийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Одоогоор дэлхийн зах зээлд алтны үнэ оны эхнээс 30 орчим хувиар, зэсийн үнэ 10 орчим хувиар тус тус өссөн байна.
Мөн 2025 оны II улирлаас эхлэн уул уурхайн салбарын идэвхжил нэмэгдэх, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал өсөх, Монгол Улсын хувьд 2026 оны дөрөвдүгээр сар хүртэл төлөгдөхөөр хүлээгдэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй зэргээс шалтгаалан төлбөрийн тэнцлийн алдагдал буурах, ингэснээр валютын захын эрэлт саарч, валютын ханш тогтворжино гэдэг хүлээлт бий.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарс