ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 16

Өнөөдөр 2025.04.16. Энэ оны 106 дахь өдөр бөгөөд он дуусахад 259 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 01 минутад мандаж, 19 цаг 43 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 8 хэм дулаан, шөнөдөө 2 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн дуу хоолойны өдөр тохиож байна. Улс орнуудаас Данид өнөөдөр Хатан хаан Маргретегийн мэндэлсэн өдөр бол Унгарт Хоморголон устгалтад өртөгсдийг дурсах, АНУ-д Үндэсний эрүүл мэндийн даатгалын өдөр юм.

Өнөөдөр Америкийн дуучин Бобби Винтон, төгөлдөр хуурч Деннис Рассел Дэвис, сагсан бөмбөгч Карим Абдул-Жабар, Люксембургийн гүн Анри, Оросын жүжигчин, телевизийн хөтлөгч Иван Ургант зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1959 оны энэ өдөр БНМАУ-ын бурхны шашны төлөөлөл Төвөдийн эсэргүүцлийн холбооны эрх мэдэлтнүүд импералист хүчинтэй хуйвалдаж, зэвсэгт бослого өдөөн төвөд лам хуварга, сүсэгтэн олны тайван амьдралыг бусниулсныг шүүмжлэв.

2013 оны энэ өдөр Энэтхэгийн Дели хотноо хуралдсан Азийн чөлөөт бөхийн холбооны ээлжит их хурлаас МЧБХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Асашёорюү Д.Дагвадоржийг Азийн бөхийн холбооны санхүүчээр сонгожээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1966: Израилд Кока-Кола худалдаан анх гарчээ

1972: АНУ-ын Флорида мужийн Канаверал хошуунаас “Аполло 16” хөлөг хөөрчээ.

1990: Дэлхийн эрүүл мэндийн практикт анх удаагаа өвчтөний хүсэлтээр амьсгалын системийг нь тасалжээ.

2001: Энэтхэг, Бангладешийн хооронд тав хоног үргэлжилсэн хилийн маргаан дэгдэв.

2003: 40-летний Майкл Джордан сыграл свой последний матч в НБА.

2014:  БНСУ-д “Сэволь” хөлөг осолдож, 304 хүн амиа алдав.

Билгийн тооллын 18. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал эд малын гарлагатай

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top