“Торгоны зам” онлайн мөрийтэй тоглоомын газрын эзэн гэх А.Баяржавхлан “Ноорог” пэйжийн хамааралтай гэх 9.3 тэрбум төгрөгийн талаар өчигдөр мэдэгдэл хийсэн.
Тэрбээр “Миний дүү А.Очбаярыг “Ноорог”-ынхонтой хамт байхад нь цагдаа нар саатуулж, дансны мэдээллийг олж авсан. Миний хувьд дүүгийнхээ дансыг 6-7 сар орчим ашиглаж, мөрийтэй тоглоомын мөнгийг 9.3 тэрбум төгрөг орж, гарсан. Түүнээс биш энэ мөнгө “Ноорог”-ынхонтой хамааралгүй” гэдэг тайлбар өгсөн. Түүнчлэн мөрийтэй тоглоом зохион байгуулсан уг хэрэгт нэр бүхий цагдаагийн алба хаагчид хамааралтай гэдгийг онцолсон.
Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотойгоор өнөөдөр /2025.03.24/ Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийж "Хууль бус үйл ажиллагаа явуулсан алба хаагчидтай цагдаагийн байгууллага эвлэрэхгүй. Дотоод хяналт шалгалт хийж тогтооно. Хэрэв гэм буруугүй бол алба хаагчийнхаа нэр төрийг сэргээнэ" гэлээ.
Сэтгэгдэл ( 14 )
Zuv demjij bn
Хоосон үг
Та нар ажилаа оногдсон ажлаа тангараг өргөсөн шигээ сайн хийнэ шүү үгүй бол гэмт хэрэгт орооцолдсон дарга нартайгаа ард түмнийхээ эсрэг байсан хэргээр ард түмэнтэйгээ нүүр тулах нь дээ. Хамгийн шударга байх бас үнэн худлыг ялгаж өгөх хүмүүс нь та нар шүү! Бид та нарийг улсад төлсөн мөнгөөрөө тэжээж байгаа шүү!!!
Цагдаагийн алба хаагч нарт итгэх хүн ховор болж дээ. Авилга ашиг хонжоо хайсан цагдаа хувцасаар биеэ далдалсан новшнуудаасаа салах цаг болоогүй юү
Авилгач хурандаа нар өөрсдийгөө шалгах уу
Монголын цагдаад тэнэг хүн л итгэх бхдаа. Яг үнэндээ улсын хөгжил дэвшилд хамгийн их саад болж бгаа. Өөрсдөө хэрэв ярьвал асар их юмны учир олдоно.
За цагдаа иймэл юм хэлдэг дараа нь манай цагдаа буруугүй байна тээд л хэрэг хаагдлаа гээд л дуусаа
Надад үнэндээ хамаагүй сэдэв
Сайн шалгах хэрэгтэй, олон залуус эд хөрөнгө, сэтгэл санаа, амьдралаараа хохирч байгаа шүү, муу луйварчдыг шалгаж зохих шийтгэл оногдуулах хэрэгтэй
Ха ха чадах уу. Нэг л дүр эсгэсэн жүжигчид
Зөв шүү дээ хар тамхи, мөрийтэй тоглоомын ашигийг хүртэж суудаг Монгол улсын цагдаагийн байгууллагатай хамт л унах ёстой!!! Үеийн үед авилга, хар тамхи, мөрийтэй тоглоомын дэмжиж санхүүгийн ашиг хонжоо олдог хурандаа нар олон байсан одоо ч МАН- мафиуудтай нийлсэн цагдаагийнхан Монгол улсын сүйрүүлж бн!!!
Генерал Сүхболдыг энэ асуудалд бодиттой хандана гэж найдаж байна
Зөв шүү дээ. Хууль шүүх,цагдаагийн байгууллагын талаар үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл гарч байгаад харамсаж бна. Төр түмний соргог харуул манаа болсон тангараг өргөсөн хуульчид маань үнэнийг олж хужрыг нь тунгаах биз ээ.
зөв