О.Алтангэрэл: Мөрийтэй тоглоомд зургаан дансаар 9.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 19

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Ноорог.мн сайттай холбоотой мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар Хэвлэлийн эрх, эрч чөлөө, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөтэй холбоотой ямар нэгэн зөрчил гарсан эсэх талаар мэдээлэл танилцууллаа. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд цагдаагийн байгууллагаас явуулсан үйл ажиллагаа, болж өнгөрсөн үйл явдлын эргэн тойронд байгаа нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ. Шаардлагатай тохиолдолд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, хүний эрхийн дэд хороо, бүлгүүдэд болж өнгөрсөн асуудлын талаар мэдээлэл хийх нь зүйтэй гэсэн шийдвэр гарлаа.

Хувь хүний нууцтай холбоотой асуудал учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Гэхдээ энэ асуудалтай холбоотой шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс 2024 оны зургаадугаар сар, 2024 оны есдүгээр сараас эхлэн Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, ангиудаар шалгагдаж байсан. Одоо хүртэл шалгагдаж байгаа. Энэ бол гэнэт болсон үйл явц биш. Цагдаагийн байгууллага ямар нэгэн байдлаар улс төрийн заавраар, дохиураар ажиллаж байна гэж үзэж байгаа бол энэ үйл ажиллагааны үзүүрт улс төрийн ямар зорилго байгааг тогтоох ёстой. 

Өчигдөр цагдаагийн байгууллага олон нийтэд хандаж ямар үйл ажиллагаа явуулсан, ямар нөхцөл байдалтай байсан талаар мэдээлэл өгсөн. Энэ бол цагдаагийн байгууллагын нэг хүн гарч ирээд ярьж байгаа зүйл биш. Хэрэв цагдаагийн байгууллагын өгсөн мэдээлэл дунд буруу ташаа мэдээлэл байх юм бол энэ нь өөрөө Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болно. Эрүүгийн хэрэг ханан шийдвэрлэх ажиллагааны бүх явц нь хуульд заасан журмын дагуу явдаг. Нэг л буруу алхам хийхэд хүний эрх зөрчигддөг, хууль бус болдог. Энэ ажиллагаа явуулсан хүн нь өөрөө Эрүүгийн хариуцлагад татагддаг, ийм ажиллагаа байдаг. Тиймээс цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээлэл бол ардаа хариуцлагатай. Хэрэв энэ хүрээнд өгсөн мэдээлэлд буруу, ташаа мэдээлэл байвал эрүүгийн хариуцлага хүлээдэг.

Тиймээс цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллийн дагуу үйл ажиллагаа явагдсан гэж ойлгож болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хойшлуулшгүй ажиллагаа гэдэг бол тухайн нөхцөл байдалд ажиллагаа явуулж, үйл явдалтай холбогдуулан баримт, нотолгоо цуглуулдаг ажиллагааг хэлж байгаа. Цагдаагийн байгууллага ийм ажиллагааг өдөрт хэдэн арав, сард хэдэн зуугаар хийдэг. Хойшлуулшгүй ажиллагаагаар хүнийг баривчлах шаардлагатай бол прокурорын газраас заавал зөвшөөрөл авах ёстой. Цагдаагийн байгууллага прокурорт хандан, баривчлах зөвшөөрөл хүссэн ч өгөөгүй. Тийм учраас ямар ч албан ёсны баривчилгаа явагдаагүй.

Харин компьютер, техник хэрэгсэл, эд зүйлсэд үзлэг хийсэн, түүнийг баримтжуулсан үйл ажиллагаа явагдсан. Энэхүү үйл ажиллагаагаар хамгийн гол хөндөгдөж байгаа асуудал бол хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ямар нэг байдлаар халдсан байна уу, хэвлэж нийтлэх гэж байгаа контенттой холбоотой байна уу гэдэг дээр өөрөөр хэлбэл хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн асуудал байна уу гэдэг дээр хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд анхаарч ажиллаж байгаа. Өмгөөлөгчдөд нь хандан гомдол гарган, шалгуулах ёстой гэж хэлмээр байна. Өмгөөлөгчдийн дурдаж байгаа үйл, баримт үнэн бол энэ ажиллагаанд оролцсон хүмүүс өөрсдөө эрүүгийн хариуцлага хүлээнэ. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр, эдгээр хүмүүс нь бусдын хувийн мэдээллийг цуглуулсан, цахим покер мөрийтэй тоглоомд зургаан дансаар 9.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн, 2024 оны есдүгээр сараас эхлэн одоог хүртэл бусдыг амиа хорлоход хүргэх зүйл ангиар шалгагдаж байгаа хүн бий гэв.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.239) 2025 оны 03 сарын 21

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
S(59.153.114.206) 2025 оны 03 сарын 21

ANUSDI80955877

0  |  0
S(59.153.114.206) 2025 оны 03 сарын 21

ANUSDI80955877

0  |  0
Мөнх(66.181.191.36) 2025 оны 03 сарын 21

Алтангэрэл чааваас алиа алдаж албан тушаалл амиа өгсөн бна даа. Үнэн юм бол Наад 9 тэрбумынхаа гүйлгээний хуулгыг сошиалл тавьж нийтэд харуулаач.

0  |  0
S(59.153.114.206) 2025 оны 03 сарын 21

SEXSEER VANXANDI80955877

0  |  0
zochin(59.153.114.104) 2025 оны 03 сарын 20

22 toi huuhduud 9.3 terbum dansaaraa aih yumgui oruulj gargana gej yu baihav dee yamar ta nar shig eh ornoo aih yumgui zarj ideed san tonoj bgaa yum shig baiv gej. hudlaa soliorohdoo barimjaatai soliormoor yum

0  |  0
zochin(174.200.171.209) 2025 оны 03 сарын 20

uunig omoorson ter Tsenguun avgaig erguulen tatay

0  |  0
Зочин(202.55.188.90) 2025 оны 03 сарын 20

Энэ муу хүүрнүүд бүгдийг хянаж байгаа. Цагдаа цагийн найз. Новшнууд мөнгөтэй, эрх мэдэлтэй хүүрнүүдэд үйлчилдэг.

0  |  1
123(139.5.219.64) 2025 оны 03 сарын 19

Зарим нэг нь аль хэдийн тодорхой болсон асуудал байлгүй дээ. манай шүүх ямар билээ

0  |  1
Иргэн(103.212.118.95) 2025 оны 03 сарын 19

Шүүхээр шийдэгдээгүй дөнгөж шалгаж эхэлж байгаа асуудлыг ингэж цацаж болдог юм уу. Албан тушаалын төлөө арай л өөдгүй байна уу. Хүн нь байвал хэрэг гь олдоно гэдэг л болж байна уу.

0  |  2
Иргэн(103.212.118.95) 2025 оны 03 сарын 19

Шүүхээр шийдэгдээгүй дөнгөж шалгаж эхэлж байгаа асуудлыг ингэж цацаж болдог юм уу. Албан тушаалын төлөө арай л өөдгүй байна уу. Хүн нь байвал хэрэг гь олдоно гэдэг л болж байна уу.

1  |  0
Close menu